Хуурамч дэвсгэрт худалдаанд байсаар байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 14

Жилийн өмнө 20 мянгатын дэвсгэрт худалдаанд гарч, энэ талаарх сэрэмжлүүлгийг Монголбанкнаас гаргаж байв. Харин өнгөрсөн долоо хоногт Хятадын юанийг хуурамчаар үйлдвэрлэн оруулж ирснийг ЦЕГ-аас анхааруулсан юм. Гэтэл хэд хоногийн өмнөөс  5000-тын хуурамч дэвсгэрт худалдаанд орж ирэх болсон талаар хүмүүс ярьж байна. Тэрхүү дэвсгэрт нь цайвар өнгөтэй, сэрчгэнэсэн цаастайгаас бусдаар жинхэнээсээ огт ялгахгүй байгаа гэнэ. Наранд гэрэлтүүлж харахад Чингис хааны дүр болон алтан утас нь харагдаж байдгаас хүмүүс хуурамч дэвсгэртийг жинхнээс нь ялгахад хүндрэлтэй байгаа ажээ. Тиймээс энэхүү хуурамч дэвсгэртээр худалдаа арилжаа хийж хохирсон иргэд байвал Монголбанк, Цагдаагийн газарт хандахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top