Дэлхийн шилдэг хөлбөмбөгчид олгодог Ballon d’Or шагналын эцсийн шатны шалгаруулалтад “Реал Мадрид” болон Португалийн шигшээ багийн тоглогч Криштиан Рональдугаас гадна Лионель Месси, Фрэнк Рибери нар тунаж үлдээд байсан билээ. Дэлхийн хөлбөмбөгийн шигшээ багуудын ахлах дасгалжуулагч болон багийн ахлагч нарын санал асуулгаар тодруулдаг уг шагналд Рибери 23,36 хувийн санал, Месси 24,72 хувийн санал авч, Рональду харин Мессигээс 27,99 хувиар илүү санал цуглуулснаар шилдгээр тодорчээ. Швейцарийн Цюрих хотноо өнгөрсөн шөнө болсон FIFA /Олон улсын хөлбөмбөгийн холбоо/-гийн дээд шагнал гардуулах гала арга хэмжээнээс дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналаа авсан тэрбээр тайзан дээр харин нулимсаа барьж дийлсэнгүй.

Сэтгэгдэл ( 0 )