"Хилийн заставын хар нүдэн бүсгүй", "Бурхан жолооч аав" зэрэг дуугаараа олноо танигдсан дуучин Л.Болдбаатар уран бүтээлийнхээ ес дэх бие даасан тоглолтоо үзэгч олноо хүргэхээр зэхжээ. Тэрбээр "Морин жилийн хийморь" хэмээх аз хийморь билгэдсэн тоглолтоо энэ сарын 20-ны өдөр "Монгол бөхийн өргөө"-нөө хийнэ. Тоглолтын азтай үзэгч шалгаруулж, эмээл хазаартай морь бэлэглэхээр болжээ. Дуучны азтай үзэгчийн гардах морины эмээл нь ясан хяртай баяд эмээл байх бол молор толгой нь мөнгөн хазаартай байх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )