Найз залуудаа онц хэрцгийгээр зодуулан амиа алдсан 21 настай эмэгтэйн хэрэг олон нийтийн анхаарлын төвд байна. Охины аминд хүрсэн гэх эрэгтэй Алтанхүү зураг цахим ертөнцөөр тархаад байгаа юм. Хамгийн сүүлд албаны эх сурвалжаас авсан мэдээллээр дээрх хэрэг өнгөрсөн сарын 13-ны өдөр гарчээ.
Тухайн өдөр “ГССҮТ-д зодуулсан хүн хэвлийн мэс заслын хагалгаанд орж хэвтлээ” дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн мөрөөр шалгахад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны иргэн Ц-г хамтран амьдрагч ХЕ790519** регистрийн дугаартай Г.Алтанхүү нь зодсон байсныг цагдаагийн байгууллага тогтоож, мөрдөн байцаалт явуулж байна. Харамсалтай нь талийгаач хагалгаагаа дийлэлгүй нас барсан. Талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулах шүүх эмнэлгийн дүгнэлт буруу гарсан хэмээн ар гэрийнхэн нь үзсэн учир дахин дүгнэлт гаргахаар мэргэжлийн эмч нарын баг ажиллаж байгаа. Уг хэрэг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр III сургуулийн зүүн хойно байрладаг 2*-р байрны *** тоотод болсон.
Таны харж буй дээрх байранд Алтанхүү гэх залуу олон эмэгтэйчүүдийг яргалж байсан тухай ч эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Харин хамгийн сүүлд Алтанхүүгийн өмнөх эхнэр түүний талаар ярилцлага өгч миний хүүгийн аав бол хүнд гар хүрэх нь байтугай хорхойд хоргүй хүн гэх утгатай зүүлийг ярьсан байдаг. Мэдээж хэн ч хүүгийнхээ аавыг шоронд суулгахыг хүсэхгүй нь лавтай.
Алтанхүү бүсгүйг 48 цагийн турш зодож хөнөөсөн гэхээр нэг хэсэг сэтгэцийн өвчтэй байх гэсэн таамаг гарч байсан. Тиймээс хоригдож байх хугацаанд нь сэтгэцийн эмч мэдрэлийг нь шалгаж, мөн тусгай сэтгэлзүйч түүнд үйлчилж байгаа аж.
Түүнчлэн хохирогчдын талаас талийгаачийн цогцсыг шинжилсэн шижээчдийн эхний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй учир дахин шинжээчдийн баг томилсон байдаг. Тэгвэл шинэ шинжээчдийн багийн дүгнэлт хараахан гараагүй байгаа хэдий ч хүмүүс өмнөхтэйгээ адил гарна хэмээн таамаглаж эхэлсэн юм.
Учир нь Г.Алтанхүүг 48 цагийн турш буюу хоёр өдөр зодсоор байгаад найз охиноо хөнөөсөн бус бага багаар яргалж, тамласаар байгаад биеийг нь муутгасан байж болзошгүй гэж таамаглах хүн олон байна. Тодруулбал, Г.Алтанхүүг угийн түргэн уур уцаартай, хартай хүн аж. Тиймээс уурлаж бухимдаж, бага багаар гар хүрч зовоосоор байгаад охины бие муудаж, цөсны цорго нь үрэвсэж нас барсан байж болзошгүй гэж үзэх хүн цөөнгүй байгаа юм.
Харин өөр нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар “Б.Цэдэн-Иш буюу Г.Алтанхүүгийн найз бүсгүй өөр нэг залуутай зүгээр нэг харилцсаны төдийд хардалтын шалтгаанаар дөрвөн өдрийн турш тамлан зовоож, дарамталж, стресстүүлсэн. Тэгснээр охины цөсний цорго үрэвсэж үхэлд хүргэсэн байж болзошгүй ” гэжээ. Иймд Г.Алтанхүү нь шууд байдлаар бүсгүйн үхэлтэй холботой болохыг талийгаачийн ар гэр болоод дотны найз нь хэлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 17 )
хэн хэндээ буруу байлаа гээд хүн алдаг юм уу малаа. үгээ олж мөөрөөрэй. Хүний сайхан үрийг алчихаад сэтгэцийн өөрчлөлттэй болох гэж үздэг арчаагүй новш вэ. Шүүх, цагдаа зөвөөр шүүхгүй юм бол хараал ч гэсэн хийлгээд амийг нь авах хэрэгтэй. Амийг амиар гэдэг биздээ
khen khendee byryy baisanl bailgyidee olon ontsgoos ni kharakh kheregtei shyydee
anhnii ehneriig ni daramtalj bgd yaria oguulsen bhaa.
Одоо тэгээд өвчтэй болж жүжиглэх нь үү
hudla unen jujig tavilgui ter shorndoo ochij hevtj bgaad uh.ugasa shornd ochihoor chin halhiin atmanud ni ene yargaching hanida hairtai hanida halmjatai haniara baharhdg bolgod ogoh blgude.shorngos biti amdi garaarai.zugeer gemee oilgood uh.tamruugaa tonil
Pizdaanuuda
Bitgii hitsaysgaa ta nar 48 tsag zodosniin harsiimuu bitgii hvniig gvteg
burhan mini
Энэ хэрэг ер нь чимээгүй шийдэгдэхийм байна л доо...Хэрэг хүлээх чадваргүй ”Сэтэгцийн” өвчтэй болгож харагдуулаад Шоронлуу бус Шар хадруу явахым байна...Мөнгө байхад юуг ч өөрийн талд шийдүүлж болохым байна...Шударага ЁС хаана байна???
Setgetsiin uwchtei ner zuugeed ylaas multrah gesen eeljit arga biz dee tertee tergui olon niitiig hamraad bga hereg bolohoor uuruur multrah argagui bolsiin bgaa biz
Жилийн өмнө Японоос ирсэн гэсэн. Япон явахаар бүрдүүлсэн баримтанд эрүүл мэндийн үзлэгээр орсон баримт байгаа бол ар гэр нь элчингээс авч хэргийн материалд хавсаргамаар юм. Мөн Японд үзлэгээр орсон байх. Эрүүл байсан гэсэн нотолгоо болох биш үү
uhsen ch bai ugui ch bai ter hund gar hureh yamar erhte yum be zohih yaliig ni ugnu biz de ehnii eeljind uheld hurgeegui bsan ch hun zodson hund yamar yal ogdog yum tegiig ni ogch l bh heregtee naad altanhuugee bas shorond ni dasgaj bhgui yu uheld hurgesen bol tsaahsa hund yaliig ni ogood duusgahgui yu huni amidaralig ugui hiiched naadahad chin amid yabah erh bhchgui
shalgarsan arag gehdee bytehgvi l bolvuuda patsaan mine