Хөххотод сурдаг монгол охин цонхоор унаж нас баржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 14

МУИС-аас Хөххот руу оюутан солилцоогоор явсан охин амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, талийгаач охин дотуур байрныхаа цонхоор гарах гэж байгаад унаж, хүнд бэртсэнээс болж нас барсан юм байна. Цонхоор гарахдаа даавуу зангидаж унжуулсан ба тэр нь даалгүй тасарснаас ийм эмгэнэлт хэрэг гарсан аж.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хөх хотоо гэж (103.26.194.229) 2025 оны 03 сарын 13

хөх хотод монголчууд маш их сурдаг. бас хөх хот чинь өөрөө өвөрмонголчууды н нийслэл гэдэг утгаараа өвөр монголчууд маш их, монголчууд ихтэй учраас хятад хэл сурахаар зорьж очсон хүмүүсд тааламжгүй газар шүү дээ. яг үнэхээр хятад хэлний сургалт нь тогтмол ороод байдаг бол бас зүгээр. гэвч манай монголын ихэнхи хөх хотод сурч байгаа оюутнуудын олонхи нь хятад хэлний бэлтгэл гэж хагас жил буюу зургаан сар л бэлтгэгдээд шууд үндсэн ангидаа орж сурдаг. тийм болоод ч тэр үү хятад хэлний мэдлэг маш хомс хүмүүс хөх хотоор дүүрэн байдаг. монгол залуучууд хятад залуустай нийлж найзлах нь ховор, монголчууд хоорондоо л их цуг явдаг. хөх хотын хятадууд өвөр монголчууд бүгд мэдэнэ дээ монгол улсын залуучуудын ихэнхи нь хятад хэлэндээ маш муу гэдгийг.хятад улсад сурахыг хүсч байгаа залуус байвал хөх хотруу сурахаар явах хэрэггүй гэж зөвөлмөөр байна а. дээрхи мэдээг санамсаргүй олж уншаад ингэж бичмээр санагдсан юм шүү, уншсанд баяраллаа

1  |  0
зочин (103.26.194.228) 2025 оны 03 сарын 13

хөх хотын зарим сургуулиуд шөнө хаалгаа барьдаг юм. тэр үеэр нь манай зарим оюутнууд цонхоор нь гарч орж архи тамхиндаа гүйцгээдэг юм. тэгэж цонхоороо унаж үхсэн нэг монгол залууг л лав мэдэх юм байна. орныхоо даавуунуудыг нийлүүлж зангидаж байгаад цонхоороо орж гарды ш дээ.гай болж олс нь мултарсан эсвэл гар алдсан биз.

1  |  0
зочин(202.126.89.251) 2025 оны 03 сарын 13

муис биш ээ мубис

1  |  0
153(202.131.233.35) 2025 оны 03 сарын 13

гарчигаа архиндаа гарч байгаад харамсалтайгаар амиа алдаж ээ гэж солих хэрэгтэй

1  |  0
Top