Нярайн цогцсыг сольж өгснөөс үүдэн хоёр удаа оршуулсан хэрэг гарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 14

 

Эрүүл мэндийн байгууллагад гарсан алдаа дутагдал барилгын салбартай энэ зэрэгцэн хурдалж явна. Мэдээж тэд уг ноцтой хэргүүдийг нуун далдлахын хичээдэг ч хүний амь нас, эрүүл мэнд, гэр бүлийн аз жаргалтай шууд холбоотой учир дарав ч далдайн, булав ч бултайн гарч ирдэг гэж хэлж болно.

Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн арванхоёрдугаар сард Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нар нярайн цогцсыг ар гэрийнхэнд нь сольж өгсөн ёс зүйгүй хэрэг гарчээ. Уг  хэргийг нуун дарахыг эмнэлгийн удирдлагууд нь  оролдож байгаа ч Увс аймгийн орон нутгийн тодотголтой сайтаас эхлээд хэд хэдэн мэдээллийн  сайтуудад дэлгэгдсэн юм. Дүрэм журмаараа бол эмнэлгийн ажилчид хажууд нь байх ёстой аж. Гэтэл ээлжийн сувилагч ар гэрийнхэнд нь цогцос хадгалах байрны хаалгыг онгойлгож өгчихөөд яваад өгсөн байна.

Эмнэлгийнхэн маргааш нь үлдсэн нярайд задлан хийхдээ солигдсоныг нь мэджээ. Эмнэлгийн дарга Ц.Алимаа эмч нартаа солигдсон нярайн цогцсыг эргүүлэн авчрах үүрэг өгсөн байна. Даргынхаа даалгавраар андуурал үүссэн айлд очиход аль хэдийнэ хөдөөлүүлчихсэн байж.

Гэсэн ч эмнэлгийн ажилчид учир явдлаа хэлж нярайн цогцсыг хээрээс авчруулж жинхэнэ гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Эмч нарын ажилдаа хариуцлагагүй хандсанаас болж нярайг хоёр удаа оршуулсан харамсалтай явдал болсон байна.

Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд ийм ёс зүйгүй үйлдэл хийсэндээ ар гэрийнхнээс нь хүний ёсоор уучлал гуйх ёстой. Гэтэл эмнэлгийн удирдлагууд арьсаа хамгаалж энэ хэргийг олон нийтэд задалвал "Хоолгүй болно шүү" гэж ажилчдаа дарамталсан тухай шум ч гараад байна.

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (84.0.61.61) 2025 оны 03 сарын 13

ydwal awgaíd íím l hvmvvs baíj taraa ter awgaí ervvl mendiin talaar yu hiij bgaanamiin dargiinhaa toloo l ajina

1  |  0
должоо(202.70.46.200) 2025 оны 03 сарын 13

угаасаа энэ бүх аймгийн ЭМГ дарга нар олон жил болсон төсөв мөнгө идэхээс өөр чадваргүй юумнууд байна. Сайд Удвал арга хэмжээгээ авч солиочээ. Мангай аймгийн ЭМГ дарга С.Нарантуяа ч тэр шалгагдаад л байж солигдохгүй ”та нар намайг тийм амархан солино гэж бодж байна уу” гээд л байнга дарамтлах юм. Энэ аймгийн Засаг дарга ч гэж адилхан хийх ажлаа хэнийг солихо ч мэддэггүй юмуу хаашаа юм.

1  |  0
zochin(203.194.114.250) 2025 оны 03 сарын 13

udval malaa tanii hariutsdag yam chin tanitaigaa taarsan vmnuud ajildag vm uu haashaa vm

1  |  0
ану(180.235.184.93) 2025 оны 03 сарын 13

Алимаа гэж нүүрээ ч аятайхан будаж чаддаггүй халтар хүүхэн,яаж дарга хийдэг юм вэ,ичээч дээ хүмүүсээ

1  |  0
zochin (202.21.115.35) 2025 оны 03 сарын 13

Tsogtoogiin tom ohin Alimaa gej Yanhan UB d Anagaahin oyutan baij bilee. Duu Odontungalag ( galzuu bduun avgai )n Bumbayar zaanii ehner bolj AN d orood odoo ovoo sehesnii achaar emnelgiin darga bolson suragtia bsan....

1  |  0
jargal(103.26.194.87) 2025 оны 03 сарын 13

Yanadaa.gants aimgiin emnelegt tiim olon tsogtsos bgaam bhdaa

1  |  0
aagii(202.21.114.10) 2025 оны 03 сарын 13

aimar yum be arai bishee

1  |  0
zz(103.26.194.93) 2025 оны 03 сарын 13

zavharsan yum be. Huni sanaand bagtahaargui yum ene tend garahboljee

1  |  0
zochin(103.23.51.7) 2025 оны 03 сарын 13

yamar aimar ym be vnheer hariutslaggvi ymaa ter etseg ehd ni ymar hetsvv bsan boloo hvvhedee aldsan bas terees ni tsogtsiig ni solson yooy emch arai bishee helelh muuch vg alga

1  |  0
Top