Хуульзүйн сайд Х.Тэмүүжингийн “зарлиг”-аар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг Мөрдөх албаны контоор болгосон. Эмнэлгийн тоог нэмэхгүй байж Монгол Улсыг шоронжууллаа гэх шүүмжлэл хүртээд байгаа Х.Тэмүүжин сайд энэ шийдвэрээ одоо ч хамгаалсаар байгаа.
Гэтэл өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын шинэ эмнэлэгт зориулан Монголд байхгүй өндөр үнээр худалдаж авсан, нарийн шинжилгээний, өндөр хүчин чадалтай MRI, CT аппаратууд эвдрээд дуусах нь.
Овор хэмжээ томтой энэ аппаратыг шинэ эмнэлгийн барилга босч байхад суурилуулсан аж. Гэнэтийн шийдвэрээс болж уг эмнэлгийг Цэргийн госпитальд нэгтгэх үеэр авч чадалгүй үлдээжээ.
Ингээд эзэнгүйдсэн аппаратыг харж хандалгүй байлгаж байтал өнгөрсөн сарын 8-нд дээрээс нь барилгын материал унаж, ажиллах боломжгүй болгосон байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр, эдгээр аппарат нийт 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй, бүрэн хүчин чадлаар ажиллавал монголчууд гадагш явж, их мөнгө зарлагадан шинжилгээ хийлгэх нь багасах байж.
Харин одоо хариуцах эзэнгүй хаягдсан аппаратууд эвдэрч, хариуцлагыг нь хэнд үүрүүлэх нь тодорхойгүй болов. Хамгийн гол нь Хуульзүйн яам тодорхой хариуцлага хүлээх ёстой гэж гэрээнд заасан байгаа ч ТӨХ-той гэрээ байгуулаад балансыг нь Батлан хамгаалах яаманд шилжүүлсэн аж. Ингэхээр Х.Тэмүүжин сайд ямар нэг хариуцлагагүй нэр цэвэр үлдэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 6 )
САНААТАЙ ЭВДЭЖ ДЭЭ.ТЭМҮЖИН ХОХИРОХГҮЙ АРД ТҮМЭН ХОХИРОНОООО
тэмүүжин л буруутай шүү дээ. мундаг ардчилагч хүн одоо өөрөө огцрох байлгүй дээ харж байя. Эсвэл сандал ширээний хэнээтэн байх.
Teneg ym bichdeg setguulch ve. Nereech bicheegui baigaag ni. Yah ged barilgiin ajil hiij baisan gazraa tiim l chuhal baisiin bol uldeech yvsiin. Eruul mendiin yamnihnii ymandaa archaaguin shinj dee.
Энэ бол зүгээр энгийн нүдээр харж бодит байдал хийсэн эзнээр нь бодсон ч хариуцлагыг Тэмүүжин л үүрэх хэрэгтэйш дээ. Тэмүүжин дураараа авиралж ард түмнийг басамжлан албан тушаал эрх ямбаараа далайлган ард түмнээс булааж авсан гор нь гарах ёстой.
MAN-han deerees ni albaar yum unagaj horlon suitgej bgaa biz...
Jiriin irgen yumuu MAN gishyyn baisan bol shorond suuj baih baisan, naad hooson tolgoigooroo tolyylj ulsiig hohirolgyi bolgoh heregtei.