Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчоос хамаатан садан гэр бүлийн гишүүд гомдлоо буцаахыг гуйдаг учир хэдий өөрөө хохирсон ч нөхрөө эхнэрээ, эцэг эх, ах дүүгээ хэргээс мулталдаг сөрөг талтай. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийн хэрэг далд хэлбэрээр газар авдаг. Сүүлийн үед сэтгэл сэрт хийлгэм хэргүүдийг хэвлэл мэлээлэл илрүүлсээр байгаа.Гэтэл саяхан бас нэг аймшигт хэрэг гарсан байна.
Энэ сарын наймны өдөр Эрдэнэт хотын иргэн эхнэрийгээ хоёр цагийн турш зодож дотор эрхтэнийг гэмтээсэн байна. Хохирогч эмэгтэй эмнэлэгт хүргэгдэн сэхээнд хэвтэн эмчлүүлж байгаад сэхээ авалгүй өчигдөр өдөр 12 цагийн үед нас баржээ. Энэ хэрэг Эрдэнэт хотод үйлдэгдсэн бөгөөд талийгаач бүсгүй багш мэргэжилтэй мэргэжлээрээ ажилладаг, нярайлаад удаагүй ой гарантай хүүхэдтэй, нөхрийн хамт амьдардаг байжээ. Харин нөхөр хувийн машинаар таксинд явдаг ажилтай. Эмэгтэйг нөхөр нь удаа дараа зоддог байсан шинжтэй, энд тэндээ хөхөрсөн ажилдаа ирдэг байсан аж. Хамгийн эмгэнэлтэй нь талийгаач эмэгтэйг нөхөр нь бяцхан хүүхдийнх нь нүдэнд дээр зодож хөнөөжээ.
Талийгаачийн хажуугийн айл буюу хажуу хаалганд нөхрийн төрсөн ах гэр бүлтэйгээ амьдардаг. Гэтэл бүсгүй хоёр цагийн турш зодуулж орилж, тусламж хүсч байхад “эр эмийн хооронд илжиг бүү жороол” хэмээгээд хэн ч орж туслаагүй байна. Алуурчин нөхрийн ах хэлэхдээ “Нэг их айхтар удаан орилоогүй шүү дээ, хоёр цаг л орилсон байх” гэж хэлсэн байдаг. Талийгаач эмэгтэйн ходоод гэдэс нь гурав тасарсан, тархи нь цөмөрсөн, элэг нь бяцарч хүн харахын аргагүй болсон байжээ. Энэ хэргийг цагдаа нар шалгаж байгаа ба нөхрийн эмээ талийгаачийн эгчээс “Хүүг минь шоронгоос гаргаад өгөөч” хэмээн гуйж байгаа гэнэ.
Хохирогчийг хамгаалах ажил зохих түвшинд хийгддэггүйгээс болоод иргэний журмаар гэр бүлийн асуудлаа шийдүүлэх гэж явсан эмэгтэй шүүхийн гадаа нөхрийнхөө гарт амиа алдсан тохиолдол гарч байсан удаатай. Ингэхлээр удахгүй гэр бүлийн хүчирхийллийн талаар цогц хуультай болж эдгээр хэргүүдийн гаралт буурах байх гэсэн найдлага төрж байна.

Сэтгэгдэл ( 12 )
ene muusain malnuudiigbuudaj al
zarim neg gaj dontoi, setgetsiin ovchtei archaagui adguusnuudaas bolj, erchuudiin ner hund navsdooshoo unajiinadaa. Oird yagaad iim hereg ar araasaa garaad bnaa
ah ni duugee hun zodoj bhad salgahiin orond 2 tsag l bolson shuu dee geed heleed suuj bna gedeg yamar aimaar yum be ter bas ehneree tegej zovooddog yum bh daa avgai ni erthen holdohgui bol duu beriinhee araas orj magadgui l yum bna aimaar
uhaan muutai erchuudiig uzan yadaad barahgui nee, hun nertei adguusiig yaanaa. Emegteichuudiin erhiig hamgaalmaar bna TUR ZASAG MINI EE!!
Яачихсан юм бэ энэ монгол улс маань айн !!!
шүүх эмнэлгийн дүгнэлт нь гадны нөлөөгүй, талийгаач суурь өвчний улмаас нас баржээ гэж гарах байхаа даа, яг алтанхүүд үйлчлээд байгаа шүүх эмнэлгийн эмч нар шиг...
ЯАНА ДАА ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ТЭНЭГ ЭРЧҮҮД ХҮН АЛЖ ДУУСАХГҮЙ НЬ ЭЭ ХУУЛИА ХУРДАН ЧАНГАТГААЧ ЭЭ ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ
muusain yumnuud, ene talaar joohon uhuulga hiihheregtei boljee, emegteichuudiin bguullaga. ter ahiig n yamar zewuun novsh ve
Төр өршөөж байгаа бол ах дүүс нь цусан өшөө авах байлгүй
Elbegeegiin ach gaviya ...chamaig alsan ch bi tsaaz avahgui sh dee gej bgaad l zoddog bhdaa...aimaar aimaar...
yanaayasanaimaartenegertsuudol onboloobeheerhiiemegteigerebde jharamsaadbarahguibna
Ан-ын үед л ийм хэрэг их гарах болж дээ