Малайзийн хэвлэлүүд Б.Энхтуяаг секс боолчлолд өртсөн гэж шуугиж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 15

Малайзад амиа алдсан Б.Энхтуяа бүсгүйн талаар тус улсын хэвлэлээр шуугиж эхэлжээ. Чухам ямар шалтгаанаар одоо энэ асуудлыг сөхөж байгааг нь мэдэхгүй ч энэ хэргээр хүний наймааны тухай хөндөхийг хичээсэн бололтой.

Б.Энхтуяагийн талаар Малайзын “The malay mail online”, “Amulet forums” болон “Yahoo.com”, “Silo breaker” зэрэг сайтуудад бичсэн байв.

Эдгээрээс “The malay mail online”-д юу гэж бичсэнийг хүргэж байна. “Цагдаа нар амиа алдсан охиныг секс боолчлолын золиос болсон гэж үзэж байна” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ.

Монгол Улсын иргэн Б.Энхтуяаг Бехран дүүргийн хар захын дэргэд дүүжлэгдэн амиа алдсныг арванхоёрдугаар сард олсон. Хохирогч гуя, гарандаа зүсэгдсэн шархтай байсан гэдгийг гэрчүүд мэдээлж байгаа. Танжун Малим-ын цагдаагийн дарга Отман Наян үүнийг санамсаргүй хэрэг биш гэж мэдэгдсэн тухай мөн сайтад бичжээ.

Түүний хэлж буйгаар, Монголын цагдаа талийгаачтай холбоотой мэдээллээр Интерполд хандсан. Хохирогчийг хүний наймаачдын гарт орсон гэх баттай мэдээлэл тэдэнд /Монголын цагдаа/ бий гэжээ.

Хамгийн гол нь, талийгаач бүсгүй ахдаа мессеж илгээсэн, үүний дараа Монголын цагдаа Интерполд хандсанаар Танжун Малим-ын цагдаад албан ёсны хүсэлтийг арванхоёрдугаар сарын 30-нд гаргасан гэсэн байв.

Б.Энхтуяа ахдаа “Би худалдагдчихлаа” гэж мессеж бичжээ. Отман Наян энэ талаар дээрх сайтад нэгдүгээр сарын 12-нд ярилцлага өгөхдөө “Талийгаач Куала Ломпурын Букит Бинтан дахь массажны газарт ажилладаг байсан” гэж ярьсан байв.

Гадаадын хэвлэлүүдээр гарсан мэдээлэл нэг иймэрхүү утгатай байлаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Eh surwalj(128.187.97.22) 2025 оны 03 сарын 13

Ter 2 iher ohin zarsan ni vnen gesen. Ter 2 naimaachnii face hayag ni lighter flower ba nuguuduhiinh ni munhjin muujii shuu humuusee. Zuragiin share hiigeed tsaas ni seremjlvvleerei busddaa mongolchuudaa ene 2 niigmiin shaariig. Barij awch bgaad uuriin garaar alah ymsan bodoh tusam uur hureed baihiin

1  |  0
ytuj(202.179.10.162) 2025 оны 03 сарын 13

bnhfgui

1  |  0
z(103.26.194.123) 2025 оны 03 сарын 13

odoo uud bolson hunii yasiig undulzuuleed bh heregguishdee, tiim asuudal bval huuliin bguullaga ni shuune biz

1  |  0
Top