“Сандэй”-ийн удирдлагууд 2.5 тэрбум төгрөг завшчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 15

“Сандэй” худалдааний төвийн түрээслэгчид тус худалдааны төвийн удирдлагуудыг шүүхэд өгчээ. Учир нь худалдааны төвийн удирдлагууд олон жилийн турш түрээслэгчдээс их хэмжээний төлбөр залилан авсан хэмээн үзэж байгаа аж. Тухайлбал ашиглалтын зардал хэмээн түрээслэгчдээс 80 сая төгрөг авдаг байна. Харин бодит байдал дээрээ сард 32 сая төгрөгийн зардал гардаг  гэдгийг тэд хэллээ.  Мөн тус захын удирлагууд өөрстийнхөө талбайг зарчихаад ашиглалтын зардал нэрийн дор сар бүр 50 сая төгрөгийг хувьдаа завшдаг. Энэ нь жилд 600 сая төгрөг бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 2.5 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэмээн түрээслэгчид хэлж байна. Тиймээс  түрээслэгчид Чингэлтэй дүүргийн шүүхэд хандаж өгсөн мөнгөө нэхэмжилж байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tureeslegch(103.26.194.147) 2025 оны 03 сарын 13

yag zuv

1  |  0
ganaa(202.179.15.245) 2025 оны 03 сарын 13

tureesiin shulaachinguudtai tootsoo hiih tsag ni bolson do

1  |  0
Top