Э.Батшугар Статистикийн хорооны зөвлөлд томилогдов

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 15

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Статистикийн тухай хуульд заасны дагуу Үндэсний статистикийн хороонд албан ёсны статистикийн үйл ажиллагаа явуулахад туслах, арга зүйн нэгдмэл байдлыг хангах асуудлаар зөвлөх чиг үүрэгтэй Зөвлөл ажилладаг. Үндэсний статистикийн хорооноос уг Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлуулах санал ирүүлсэн байна. Статистикийн тухай хуульд Зөвлөл нь долоон хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн дарга нь Үндэсний статистикийн хорооны дарга байхаар заасан байдаг. Түүнчлэн Зөвлөлийн гурван гишүүнийг УИХ-ын холбогдох байнгын хороо, гурван гишүүнийг Засгийн газар санал болгож УИХ томилохоор заажээ.

Дээрх заалтын дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Үндэсний статистикийн хорооны Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Оюунчимэг, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ж.Батсайхан нарыг, Засгийн газраас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Э.Цогтгэрэл нарыг тус тус санал болгосон байна. - See more at: http://politics.time.mn/content/40376.shtml#sthash.8cKdO3pd.dpufЭдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Статистикийн тухай хуульд заасны дагуу Үндэсний статистикийн хороонд албан ёсны статистикийн үйл ажиллагаа явуулахад туслах, арга зүйн нэгдмэл байдлыг хангах асуудлаар зөвлөх чиг үүрэгтэй Зөвлөл ажилладаг. Үндэсний статистикийн хорооноос уг Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлуулах санал ирүүлсэн байна. Статистикийн тухай хуульд Зөвлөл нь долоон хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн дарга нь Үндэсний статистикийн хорооны дарга байхаар заасан байдаг. Түүнчлэн Зөвлөлийн гурван гишүүнийг УИХ-ын холбогдох байнгын хороо, гурван гишүүнийг Засгийн газар санал болгож УИХ томилохоор заажээ.

Дээрх заалтын дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Үндэсний статистикийн хорооны Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Оюунчимэг, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ж.Батсайхан нарыг, Засгийн газраас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Э.Цогтгэрэл нарыг тус тус санал болгосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top