Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн Монголын "хип хоп"-чид залуучууддаа зориулан тоглолтоо хийдэг. Энэ жишгийн дагуу "Iсе Tор" хамтлагийнхан "ВЕSТ ОF IСЕ ТОР" нэртэй тоглолтоо хоёрдугаар сарын 1-ны 19:00 цагт "UB PALACE"- д хийх гэж байна. "Ice top" хамтлаг урын сандаа 250 гаруй дуутай болжээ. Тоглолтод дуучин Дэлгэрмөрөн,Одноо (Lemons), Gаvаnа, BX, Хулан, Баярцэцэг, Маралжингоо, Заяа, Дөлгөөн, Цэлмүүн, "Digital", "3 охин" хамтлагийнхан урилгаар оролцох юм байна.Мөн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, төхөөрөмжүүдийг ашиглахын зэрэгцээ, тайз, хөгжмийн дуугаралт, лазер шоуны шинэ шинэ мэдрэмж, гайхамшгийг мэдрүүлэхийг зорьж ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )