Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 16

Нэр бүхий иргэнээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Засгийн газрын 1998 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолын "Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоох"-оор заасан заалт болон 2012 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн в/ заалтад "2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох." гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 5/ дахь заалтыг зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ. Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Дунд суудлын хуралдаан 2014 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top