Энэ амралтын өдрөөр цасан шуургатай

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 17

18-нд баруун болон төвийн нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд зарим газраар секундэд 12-14 метр, 19, 20-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 26-31 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын саваар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус,өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны эх болон сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top