МИАТ-ийн онгоц сүйрэхгүй гэх баталгаа байна уу

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 17

Улаанбаатар-Хонконгийн чиглэлд өнгөрсөн ням гаригт хөөрсөн МИАТ-ын онгоц унах дөхжээ. Энэ талаар тус онгоцонд зорчиж явсан иргэн Ч.Бат-Оргил “Онгоц Хонконгийн нисэх буудалд буухаасаа өмнө өндрөө алдаж, зорчигчид багагүй сандралдсан” гэсэн юм.Мөн тэнд явсан зорчигчид амьд харих болов уу гэсэн их айдастай газарсан гэцгээж байна.

Мөн энэ сарын 19-ний өдрийн 08:20 цагт МИАТ-ын “Бойнг-767” онгоц Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нислэг хийхээр хөөрсөн ч тун удалгүй эргэн буусан байна. Онгоцны баруун хөдөлгүүрийн тосны даралт унасан байсан тул иинхүү эргэн буухаас өөр аргагүй байдалд хүрсэн. Инженер техникийн албаны ажилчид тосны банкны тагийг таглахаа мартсан байсан тухай тухайн үед яригдаад өнгөрсөн. Буцаж буугаагүй байсан бол тос, масло нь тасалдаж, онгоцны мотор цохиж, агаарт унтрах аюул нүүрлэх байсан байна. МИАТ-ын нислэг бүр аюулгүй байхын төлөө онгоцны бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлын талаар маш өндөр хяналттай байх ёстой. Гэтэл хөөрсөн онгоц нь хяналтанд бүрэн ороогүйн улмаас газардсан нь айдсыг төрүүлж байна. Онгоцны техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналт, шалгалт дутмаг, мэргэжлийн зүгээс удирдлагаар хангаагүйгээс болж ноцтой зөрчил гарсныг ИНЕГ нуун дарагдуулсан ч даравч далдайна, булавч бултайна гэгчээр илэрсэн.

ОМ-301 аялалын дугаартай тус онгоцны хоёр инженерийн онгоц засварлах эрхийг хязгаарласан юм байна.  Тэр олон хүний амь нас амьдралыг тээвэрлэж яваа энэ байгууллагат байж боломгүй алдаа биздээ. Мартах эрхгүй инженерүүд МИАТ-д л байх ёстойбаймаар юм. Мөн өнгөрсөн сард МИАТ-ын онгоцны хаалга онгойгдохоо больж Улаанбаатар-Ховдын чиглэлийн онгоц саатсан үүнийгээ тэд нууцалж агаарын саатал боллоо гэж зорчигчиддоо тайлбарлаж байсан удаатай.

Олон зуун хүний амь нас амьдралыг тээж явдаг МИАТ-ын онгоц удаа дараа хариуцлага алдаж, осолдох дөхөж байна. Тэнд явсан зорчигчид ус уух тавилантай байсан болохоор онгоцонд аз дайрч өнгөрөөд байх шиг байна. Сүйрвэл яах вэ. Сүйрэхгүй гэж бодоод тайван амгалан зорчих баталгаа байна уу.

Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
algaaa(103.26.194.79) 2014 оны 01 сарын 17

Elbegdorjiin tomilson zontson Jargalsaihan baihad suurehgui gesen batalga bhgui e

0  |  0
хариулах(98.210.51.148) 2014 оны 01 сарын 17

Соц-нийгмийн үед МАХН дангаар удирдаж байхад сахилга хариуцлага чанга ямар сайхан байсан юм бэ? Одоо бол ямарч сахилга хариуцлага алга дур дураараа аашилдаг гажиг тогтолцоотой болсон болохоор удаа дараа давтан гараад байгаа юм. Олон хавар нэгэндээ болохвий дээ аймшиг түгшүүр яанаа?

0  |  0
zochin(103.26.194.30) 2014 оны 01 сарын 17

eruusuu iim khenegguy , kharyutslagaguy ,teneg , gulgur zan chini mongolchuud bidnii turulkhiin zan shuu dee. yu chi chadakhguy ,medekhguy .bolowsrolguy , shiwree khankhluulchikhaadyawji baiji darga bolokh gesen pizdanuud duuren baina

0  |  0
Top