Метро барихад 1.5 тэрбум ам.долларын зээл авах шаардлагатай

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 17

Нийслэлийн ЗДТГ-аас хотын дахин төлөвлөлтийн хүрээнд 20 байршилд орон сууцны хороолол барихаар болсон. Харин эдгээр орон сууцны эхний ээлж ирэх намар ашиглалтад орох юм байна.

Гэхдээ байрны ханшийн хувьд төр энэ асуудалд оролцохгүй ба тухайн үеийн зах зээлийн үнээр борлогдох аж. Мөн метроны ажлыг ойрын үед эхлүүлэх талаар ярилцаж байгаа гэнэ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Гантөмөр энэ талаар “Барилгын ажил 2016 онд эхлэх юм. Хот тэгж төлөвлөсөн. Метро барихад 1.5 тэрбум ам.долларын зээл авна. Үүний 600 сая ам.долларыг нь Японы Засгийн газар хөнгөлөлттэй зээлээр өгье гэсэн. Мөн Монголын Засгийн газар 700 сая ам.долларыг гаднаас зээлээр авах юм. Үлдсэн 200 сая ам.долларыг хувийн аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулахаар болсон. Хот төсөвтөө энэ жил метро барихад гурван тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгийг геологийн судалгаа, нарийвчилсан үнэлгээнд зарцуулна. Мөн “Метро” улсын үйлдвэрийн газар байгуулах юм. 2016 онд бүх тендер, хөрөнгө оруулалт, зээл тусламжийн эх үүсвэрүүд бий болно. Тэгээд 2016 онд барилгын ажил нь эхлээд 2020 онд дуусна. Метроны 16.6 км зам тавих юм. Тэрний 6.6 км нь газар доогуур явах ёстой. Газар доорх зам нь 25 дугаар эмийн сангаас эхлээд Зүүн дөрвөн замын уулзвараар гарч ирнэ. Ийм байдлаар төлөвлөж байгаа” гэжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(103.26.193.24) 2014 оны 01 сарын 17

... sonin yum aa,.... Mongol Uls Metro-toi bolj delkhiin ali ch ulsaas dutahgui gazar doorhi delguur eldev yumtai bolj hugjihud durgui ”malnuud” bidnii dund amidarch bna geheer gaihah yum. ed MONGOL bish ee !!!!!!

0  |  0
777(202.70.39.29) 2014 оны 01 сарын 17

ГАНХҮҮ ГЭЖ ЗУРАМ ШИГ НӨХРИЙН ЗҮҮД МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД20 ХҮРЭХГҮЙ КМ ГАЗАР МЕТРОН ЗАМ ТАВИХАД 1,5 ТЭРБУМ ДОЛЛАР ЗАРЦУУЛНА ГЭДЭГ АРАЙ ХЭТЭРСЭН ТАНСАГЛАЛ.ЭНЭ МӨНГӨӨР ГЭР ХОРООЛОЛЫГ БҮРЭН БАРИЛГАЖУУЛАХ,Э

0  |  0
,(103.26.193.2) 2014 оны 01 сарын 17

Metro hereggui dee harin zamiin gold baidag shoroogoo zasmal bolgood zamaa orgon bolgovol zardal baga bolno. Odoo avtobusand ulsaas tataas avdag yaduu uls, tetgeveriin hogshid, suragch oyutnuud suuj bna. Zardlaa nohoj chadahgui aldagdaltai ajillaj bna. Baruunaas zuun tiish metro barih n olon niitiig hamarch chadahgui. Odoo buh hun mashinaa boliod metrond suuhgui baih hoishoo uragshaa yavbal yah uu, metronoosoo buugaad bas taxi barih uu, eshul avtobus huleeh uu. Deedsuud sain bodoj tungaan a bz dee.

0  |  0
Top