Цагдаагийн дэслэгч хүний аминд хүрлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 17

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум хүрэх замд автомашины осол гарч, хүний амь эрсэдсэн хэрэг энэ сарын 12-нд гарсан.

 

Хэргийг шалгах явцад Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Сум дундын Цагдаагийн тасагт эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн дэслэгч цолтой Ц.Ууганжаргал нь согтуугаар СЭА 74-70 улсын дугаартай,

 

“Toyota Cresta” маркийн автомашин жолоодож яваад бусдыг дайрч амь насыг хүрсэн нь тогтоогдсон байна. Энэ хэргийг харьяаллын дагуу УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж эхэлжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.30) 2014 оны 01 сарын 18

ene tsagdaa nar dendlee

0  |  0
Top