Ebay.com-оор монгол хүний үс зарж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 17

Ebay.com-оор монгол мөнгөн дэвсгэрт худалдаж байгааг мэдсэн биш өөр сонирхолтой мэдээлэл ч олж авлаа. Энд ёстой л ногоон хурганы арьс, нохойн битүү туурай, хүний хар нүднээс бусдыг нь зардаг юм байна. 100 хувь монгол хүний үс зарна л гэнэ шүү. Сураг сонсох нь нар, салхи, бороо, шороо, эрс тэс уур амьсгалд дасан зохицсон монгол хүн азиуд дундаа нэлээд бөх, ширхэг сайтай, хэлбэр сайтай үстэйд тооцогддог гэнэ. Учир нь монгол хүний үс хайчилсны дараа өнгөө алддаггүй гэнэ билээ. Харин бусад чийглэг, япон, солонгосчуудын үс эмзэг турьхан учир эзнээсээ салмагц л өнгө зүсээ алддаг юм байна. Тиймээс Монгол хүний үс их эрэлттэй байдаг ажээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дамчин(108.235.14.175) 2014 оны 01 сарын 18

одоо л мэдэж байгаа юм уу

0  |  0
FDXXDF(80.171.190.45) 2014 оны 01 сарын 17

YUM ZARAH L ARGA SHUUDEE:

0  |  0
gks(112.72.11.67) 2014 оны 01 сарын 17

um uml vzehnee

0  |  0
Top