Мамбсаа идсэн хүнээс чихэр үнэртээд л, сайхан шүү

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 18

Монголчууд, ялангуяа социализмын үеийнхэн “Монпансье” буюу бидний хэлж заншсанаар мамбсааг андахгүй. Гоё төмөр хайрцагтай, өнгө өнгийн чихэр. Мамбсаа идсэн айлыг андахгүй, гэрт нь ороход үнэр сэнхийгээд л. Амттай гэж жигтэйхэн. Яг үнэндээ одоо тэр амтыг хайдаг ч хэзээ ч олдохгүй юм шиг ээ.

Уг нь жинхэнэ нэр нь “Montpensier”, Герман гаралтай ч баруунд өргөн тархсан. Европын орнууд өөрийн болгоод л үйлдвэрлэдэг. Бүр XIХ зуунд энэ чихрийг Европын ихэс дээдсүүд хүртдэг байгаад хожим ЗХУ бараг өөрийн брэнд болгосон нь монголчуудын мэддэг мамбсаа юм байна. Оросууд дээдсийн идээг пролетариудад амтлуулсан нь энэ аж.

Одоо ч зарим айлд мамбсааны хайрцаг байдаг. Угаасаа монголчууд элдэв хайрцаг цуглуулж зүү хуруувч, эм тан хийх дуртай болохоор дээр үеийн чанартай төмөр хайрцаг өнөөдөр ч хадгалагдсаар иржээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(37.24.154.137) 2025 оны 03 сарын 13

angi deeree avchraad angijhantajgaa huvaaj ideheer buur ch amttaj, tegeed hajrcagand n jum hum, chiherijn tcaas zugluulaad ternijgee hijgeed. Ter ujed chiherijn tcaas zugluulj nayz ohiduudtajgaa solino bas. Goyo baij ee.

1  |  0
хуучны бүх юм сайхан(103.26.194.243) 2025 оны 10 сарын 27

Одоо ч дээ хэтэрхий хөгжих дэмий юмшигээ хуучны үе рүүгээ буцмаар байна

2  |  0
сараа(202.179.20.165) 2025 оны 10 сарын 27

хаасайгүйбайдаг ш дээ. Гэхдээямарчамтг үйзүгээрдуурайл гажхийсэнмамбса абайдаг

2  |  0
Зочин(202.70.41.190) 2025 оны 10 сарын 27

Одоо яг ийм биш ч төмөр хайрцагтай өнгө өнгийн чихрүүд гадуур зардаг л юм билээ. Даанч амт нь мамбсааны хаана ч хүрэхгүй.

2  |  0
Цолмон(202.70.41.190) 2025 оны 10 сарын 27

Ямар гоё мэдээ вэ? мамбсаа тэгээд одоо монголд зарагддаг юм болов уу? зардаг бол хаанаас авах вэ? хэлээд өгөөч хүмүүсээ

2  |  0
Top