Уур уцаар элэг цөсийг муутгана

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 18

Эрүүл хүний шинж:

1. Сэтгэл санаа сэргэлэн цовоо байх

2. Гадаад орчны нөхцөлд дасан зохицох чадвар сайтай байх. Эрүүл бус хүн хүнтэй таарч тохирохгүй хэрүүл маргаан их үүсгэдэг. Зарим хүн ажил дээрээ хүнтэй таарахгүй, автобусанд суусан ч хэрүүл гаргаад, гэртээ бухимдаад байдаг.

3. Хувийн лавлах хэмжээндээ байх. Энэ нь ой санамж нь сайн байх

4. Хөдөлмөрийн чадвар нь хэвийн байх

5. Хүний бие махбодь, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны тохируулга өөрчлөгдөөгүй байх. Хэвийн байхаасаа хийн болон цусны гүйдэл өөрчлөгдсөн эсэхээс хамааран таван цул, зургаан сав эрхтэн эрүүл байдаг гэж үздэг.

Дорно дахины анагаах ухаанд хүний эрүүл байгааг тодорхойлохдоо сэтгэлийг амар амгалан байлгаж, зөв хооллох, бие хэл сэтгэлийнхээ үйлийг нас, цаг улирлын онцлогт тохируулна гэж заасан байдаг даа. Бие, хэл, сэтгэл гурав амгалан байх нь эрүүл байх үндэс суурь юм. Хий мах бодь алдагдсан хүн сэтгэл санаа нь тогтохгүй, гомдоллоод, унжийгаад туниа муутай байдаг. Харин халуун шартай хүн өвлийн хүйтэнд ч ороолт малгайгүй яваад, байнга хүйтэн ус уудаг. Тэр бүр тохирсон эмчилгээг нь хийж, хий махбодийг зохицуулж байх шаардлагатай. Эмчилгээ хийхгүй, хоол ундаа тохируулахгүй бол элэг цөс, зүрх судас муудах талтай.

Мөн хүрээлэн байгаа орчины нөлөөлөл чухал. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр гэр бүл, ажил дээрээ харьцаж байгаа хүмүүстэйгээ аль болох нийцтэй байх хэрэгтэй. Янз бүрийн ааш авиртай хүмүүсийг өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэх албагүй. Харин ч тэднийг хүлээн зөвшөөрч нийцтэй байх хэрэгтэй. Эдгээр зарчмыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чадвал өвчингүй эрүүл байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top