Ахмадуудад түрээсийн байр олгох ажлыг хийх хүмүүс тодорхой боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 18

Нийслэлийн төрийн албан хаагчдад орон сууц худалдан авахад зээл олгох,  нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, орон сууц нэн шаардлагатай ахмадуудад түрээсийн байр олгох зорилгоор “Улаанбаатар-Орон сууц сан” болон сангийн ажиллах журмыг НИТХ-ын 2013 оны 9/37 дугаар тогтоолоор баталсан юм. Журмын дагуу сангийн үйл ажиллагааг удирдан явуулах сангийн зөвлөлийг байгуулж сангийн үйл ажиллагааг эхлүүлэх шаардлагатай болсон байна. Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захиаргч Э.Бат-Үүл сангийн зөвлөл байгуулах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барьжээ.


НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд Улаанбаатар-Орон сууц сан-гийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах Сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа.

 

Сангийн зөвлөл нь 14 гишүүнтэй бөгөөд зөвлөлийн даргаар Нийслэлийн Засаг дарга ажиллах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top