МАН-ын бүлгээс гарсан саналыг дэмжсэнгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 18

НИТХ-ын МАН-ын бүлгээс Наймдугаар Богд Жавзундамба хутагтын хөшөөг Хан-Уул дүүрэгт байрлах Богд  хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах саналыг орууллаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны 164 дүгээр тогтоолоор Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн VIII Богд гэгээн Жавзандамба хутагтын дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор хөшөөг нь Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байрлуулах шийдвэр гарч, Үндэсний эрх чөлөөний  102 жилийн ойн өдрөөр шав тавьсан юм. МАН-ын бүлгээс гаргасан саналыг дэмжих эсэх тухай НИТХ-ын Тэргүүлэгчдийн санал хураахад олонхийн санал аваагүй учир НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны 164 дүгээр тогтоолыг хэвээр үлдээлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sdsd(202.126.91.177) 2014 оны 01 сарын 19

Suh jajinaa yund ad uzne ve Bogd chin tuvd hun bogdoos iluu Baron ii hushuu deer shuu

0  |  0
Сор(202.21.113.141) 2014 оны 01 сарын 19

Богд хаан ч Сүх жанжин ч монголчуудын бахархал бидний л түүх Богд хааныхаа дурсгал хөшөөг ногоон ордны хавьд босгох нь знйтэй

0  |  0
ЗОЧИН ЖС ЖС (112.72.11.67) 2014 оны 01 сарын 19

ЗӨВ ШҮҮ ДЭЭ. БОГД ХААН ШҮҮ ДЭЭ?????ХАРИН СҮХИЙН ХӨШӨӨГ ХИАГТАД АВААЧИЖ БАЙРЛУУЛМААР ТЭНД 10 000НБУГШСАН ГОМИНДАНЫ БУЮУ АРДЫН ЦЭРГИЙГ 400 МОРЬТ ЦЭРЭГЭЭР БУТ АВСАН ГЭЭ БИЗ.НЭГ ДАЛАЙЛТААР 2-3 ГАМИНГИЙН ТОЛГОЙГ СЭЛЭМ ГЯЛС ТОЛГОЙ БӨНДӨС.ТЭГЭЭД ГОМИДАНЫ БААТАР\ГОЙМОН БААТӨАР ЦОЛ АВСАН БАЙДАГ

0  |  0
zochin(182.160.4.251) 2014 оны 01 сарын 18

zuv huu

0  |  0
Top