“Бид тэнэглэлийн шинэ түвшинд очих арга замуудыг атаархмаар шаргуу эрж хайдаг шүү дээ”

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 19

ХҮМҮҮСИЙГ МУНХРУУЛЖ УСАН ТЭНЭГҮҮД БОЛГОЖ БАЙГАА ЭНЭ ҮЙЛ ЯВЦ ДЭЭД ХЯЗГААРТАА ТУЛААД БАЙНА ГЭЖ СУДЛААЧИД АНХААРУУЛЖ БАЙНА

 

Өнөө үед олон нийтэд өгч байгаа аливаа мэдээллийн болон зугаа цэнгээний нэвтрүүлгүүдийн агуулгыг нь янзалж хэт хялбарчилж өгч байгаа нь байж болох бүх хил хязгаарыг хэтрээд байна гэж энэ талаар судалгаа хийдэг эрдэм шинжилгээний нэг институтын мэргэжилтнүүд сануулж байна.

 

Профессор Генри Брубакерын хэлж байгаагаар “Телевизийн нэвтрүүлгүүдийн ихэнх нь хоол хийх, элдэв хачин жигтэй зүйлс ид шидийн тухай эсвэл дотоод ертөнц, сэтгэл бодол нь хоосорсон хүмүүст тохиолдсон элдэв гаж явдлуудыг үзүүлж сурталчлахад л зориулагдаж байна. Тэрхүү үзүүлж байгаа мэдээнүүд нь ямар нэг зүйлийн хариу үйлдэл болгож хүмүүсийн хийж байгаа гаж зүйлс, бодол санаануудыг байгалийн гамшгуудын тухай мэдээллүүдтэй хольж хутгасан нэг тийм холимогоос л бүрдэж байгаа”.

 

 

“Өнөө үед зөвхөн нэр алдартай хүмүүсийн намтаруудыг эсвэл “Хүний царай цуглуулагч” гэх мэт хачин жигтэй нэр өгсөн, олон хүмүүсийг алж хядаж байгаа алуурчдын тухай аймшгийн зохиолуудыг л хэвлэж үзүүлж сурталчилж байна шүү дээ. Гэхдээ тэр "дуурайх ёстой" намтарууд гээд байгаа юмнуудыг нь тэдний өмнөөс шаал өөр хүмүүс зориуд бичсэн зүйлүүд байдаг. Үүнээс гадна ихэнх хүмүүс интернэтээс “Булчингаа яаж томруулах тухай 10 арга” гэх  мэтийн нийтлэлүүдийг л уншдаг болоод байна”.

 

“Өнөөгийн энэ манай барууны соёл иргэншил иргэдээ дебилжүүлэх үйлстээ үүнээс цааш явах газар нэгэнт үгүй байгаа боловч хүний оюун санаа цаашаа ч үргэлжлэн гажиж болох нь гол асуудал болчихоод байна”.

 

“Энэ бүхний үр дүнд чухам юу болоод байгаа талаар хэн ч юу ч ойлгохоо больсон тийм л нийгэм үүсч болох юм. Тэгээд тун удалгүй, манай гаригийг ээлжит удаагаа аврахаар оролдож байгаа нэг киноны баатар нь джипэн дотороо дэлбэрч байгаа нэг хэсэг л үзэгчдийг ойлгохгүй мухардалд оруулдаг болж тэд нар ойлгоход дэндүү нарийн ширийн зүйлийг тэдэнд үзүүлж байна гэж гомдолдог болноо”.

 

Байдал ийм болчихоод байхад саяхан телевизийн нэг сувгийн удирдагч Мери Фишер “Бид бүхэн Paranormal Antiques Auction Sex News нэртэй нэгэн шинэ хөтөлбөрийг эхэлж байна. Энэ нэвтрүүлгээр хачин жигтэй зүйлүүд, сонин хачин мэдээнүүд, мөн сексийн болон үнэ хаялцах худалдаануудын тухай бүх зүйлийг үзүүлэх болно” гэсэн нэгэн "сайхан" мэдээг дуулгасан юм.

 

"Иймээс бид нар бүүр ч доошоо орж чадна гэдэгт би итгэлтэй байна. Учир нь бид нар тэнэглэлийн шинэ түвшинд очих арга замуудыг атаархмаар шаргуу эрж хайдаг шүү дээ" гэж энэ профессор ярьж байна.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unen(89.100.221.89) 2014 оны 01 сарын 19

Mongoliin ene ardichilaliin hamgiin Tom aldaa ni medeelel hevleliin huulia buru bolovsruulad boroonii dara ah olon sonin setguuliig hayanaltgui haysanaas bolj zaluu ue shine ueiin humuusiin tolgoig allurchini niitlel, esvel bayjsan tansaglasan hunii amidral gargaj , neg hesgiig gemt heregten bolgoh deed surguuliar surgaj nogoo hesgiig uguigui yaduu baihad tansag hunii amidral uzuulj buhimdal horsoliig ni toruulj dood tald uur helenge ter humuus ruu handan gargaj ene niigmiig yalzruulj bas hoorond alaltsuulah boldogo yavagdad 15 jil nuur uzlee !!!! Henii buruu ve ??? Shine oorchlolt hiih estoi !! Buh Sadar samuuntai nevtruulsen sonin , huniig yaj alj baigag todoor durslen uzuulsen oguullleg , uguigui bayjij baiga humuusiin tuuhiig taslan zogsooj , humuusd shal oor , ariun saihan ninjin setgelig urialsan niitlel gargah estoi !!!! Medleg medelelgui hunii tarhiig muuhai Hun bolgodog hicheele zaahaa zogsoo !!! Humuus gadaa garad unshsan zuile harj heregjuuled , bie biene alaad duusla , hooson tolgoitoi setguulched ene orniig chimeguigeer bie bieniig horoodog ertontsiig baiguultsaj Ogch bna , uhaalag yum oilgodog seheeten , zoviig tungaadag humuuse , bid ireeduin ur huuhduude gudamjar taivan yavuuldag niigmiig buteeh estoi , temtsele ornuulysgeeya !!!!

0  |  0
Top