Нөөцийн мах худалдах цэгийг гурваар нэмлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

“Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”  дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хүн амын 2014 оны өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн мах худалдан борлуулах “Нөөцийн махны менежер”-ээр “Баатрууд тэнгэр”, “Эй Эн Ди Эм” ХХК-иуд ажиллаж байгаа аж.

Сар шинийн баярыг тохиолдуулан 2014 оны нэгдүгээр сарын 14-ний өдрөөс 29-ний өдрийг хүртэл “Скай” их дэлгүүрийн гадаа талбай, “Дүнжингарав” худалдааны төвийн урд талбайд, “Тэнгэр” бөөний төвийн гадна талбай зэрэг нийт гурван цэгээр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top