Нас барсан хүний нэрээр их хэмжээний мөнгө завшсан төрийн албан хаагчдыг хорилоо

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

-НАС БАРСАН, ШИЛЖСЭН ХҮМҮҮСИЙН НЭРээр ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭН МӨНГӨ ЗАВШЖЭЭ-

Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд хамтран өнгөрсөн сарын сүүлчээр Баян-Өлгий аймагт ажиллаж, хуурамч баримт ашиглан мөнгө завшдаг байсан төрийн албан тушаалтнуудыг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Уг хэрэгт холбогдуулж тус аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга асан Съезд, тус хэлтсийн ажилтан Хайролмажит нарын дөрөв, “Хадгаламж”, “Хаан”, “Төрийн банк”-ны теллер нийлсэн найм, нийт 12 хүнийг өнгөрсөн долоо хоногт саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэдний дээр дахин таван хүн нэмэгдэж болзошгүй бөгөөд тэднийг Баян-Өлгий аймагт одоогоор шалгаж байгаа юм байна.

Монгол Улсын харьяатаас гарсан хүмүүсийн нэрээр “Эх орны хишиг”-ийн 1.5 сая төгрөг, 70, 50, 21 мянган төгрөг, нас барсан хүнийг амьд мэтээр бичиг баримт бүрдүүлж, тэтгэвэр өгсөн гээд Нийгмийн халамжийн сангаас олгодог халамжийг хуурамч бичиг баримт бүрдүүлж, завшиж байсан хэрэгт тэднийг буруутгаад байгаа юм. Хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй ч урьдчилсан байдлаар 500 сая төгрөг хол давна гэдгийг эх сурвалж хэллээ. Баян-Өлгий аймгийн казах иргэд Казахстан улсын харьяат болж, Монгол Улсын харьяатаас гардаг. Ийм хүмүүсийн баримт материалыг шүүж, дээрх хүмүүс Монгол Улсын харьяалалгүй хүний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж байсан нь шалгалтаар тогтоогдоод байгаа гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манай улсын харьяатаас гарсан Баян-Өлгий аймгийн 20-иод мянган иргэн харьяаллаа сэргээлгэх хүсэлт тавьжээ. Сэжигтнүүд дээрх хүмүүсийн цөөнгүй хэсгийнх нь нэрийг ашигласан гэж бодвол 500 сая төгрөгөөс ч илүү хэмжээгээр улсын эдийн засаг хохирсон байх магадлалтай байна.

Хэрэгт холбогдсон 12 хүнийг нийслэл рүү хүргэхээр орон нутгийн цагдаагийн байгууллагын ажилтнууд тус аймгаас гарах үед сэжигтнүүдийн ар гэрийнхэн аймгийнхаа шүүх, прокурорын байгууллагын үүдэнд эсэргүүцэл илэрхийлж, жагссан байна. Тэд “Хот руу явуулахгүй, Баян-Өлгийнхөө хууль хяналтын байгууллагынхнаар шалгуулъя” хэмээж байжээ. Уг жагсаал цуглааныг сэжигтэн Съездийн эхнэр, Хайролмажитын ах тус аймгийн МАН-ын эрх бүхий албан тушаалтан Галамхан зэрэг хүмүүс зохион байгуулсан гэнэ. Съездийн хувьд өмнө нь хууль хяналтын байгууллагаар удаа дараа шалгуулж байсан. Ирэх замдаа бусдадаа ямар тайлбар мэдүүлэг өгөх талаар үг зааварласан гэх мэдээлэл ч байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(124.158.125.69) 2014 оны 01 сарын 20

sain bna. shalgaarai. ter 12 khunii neree bas bicheerei. olgiin irged bugdiig medmeed bna. tegeed zarhum,khuat, geed odoo zahirgaand ajillaj bgaa garuudiig bas nemj shalgaarai.

0  |  0
Zochin(103.26.194.25) 2014 оны 01 сарын 20

Улаанбаатарын утааг бууруулна гээдулсаас 1,5 тэрбуумыгдутаас аны хажууд ч юу ч биш байна энэ бол нас барсан болон нуусэн иргэдээхянадагг уй ажилдаа хайнга ханддагынцэвэр гай ньбайна даа тэрнээс биш сар бур 20 цаас авах гээд банк уруу Явах нь юу л бол доо

0  |  0
МАН(103.26.193.14) 2014 оны 01 сарын 20

МАН

0  |  0
р(202.131.238.115) 2014 оны 01 сарын 20

бүх аймагт гэж бас болохгүй ээ

0  |  0
атар(182.160.5.14) 2014 оны 01 сарын 20

ярих ч юм алга наад үйлдэл чинь БАРАГ БҮХ АЙМАГУУДАД БАЙГАА

0  |  0
хасагууд даврах гээд байна уу ай(124.158.95.136) 2014 оны 01 сарын 20

сайн шалгаад бүгдийг нь шоронд хийх хэрэгтэй төрөөсөө мөнгө завшина гэдэг урвахаас ялгаа юу бйахав БҮГДИЙГ НЬ ЯЛЛА

0  |  0
Irgen(103.26.194.9) 2014 оны 01 сарын 20

Arai dendej bnaa,mongol uls neg l huulitai. Niigemn halamjiin mongiig bainga ingej shamshigduuldaggej sonsogdood l baidag gazar. .ih oroitoj shalgalaadaa.

0  |  0
Top