”Хөтөлийн цемент шохой”-н А.Шоовдорыг ажлаас нь чөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

АТГ-аас өнгөрсөн онд "Хөтөлийн цемент шохой" компанийн удирдлагуудыг 38 тэрбум төгрөг төсвөөс завшсан хэмээн шалгасан. Тодруулбал, тус компанийн захирал  А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, үйлдвэр хангамжийн хэлтсийн дарга болон ерөнхий нягтлан бодогч Н.Бадарч, Н.Энхтуяа нарын долоон хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, дөрвийг нь цагдан хорьсон билээ. Энэ явдлаас үүдэн улсын цементийн нөөцийн багагүй хувийг бүрдүүлдэг "Хөтөлийн цемент шохой" компанийн захирлыг ажлаас нь чөлөөлжээ. А.Шоовдорыг ТӨХ-ны шийдвэрээр чөлөөлж оронд нь Г.Батдоржийг томилсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top