Татвар төлөгчид гар утаснаасаа мэдээлэл авна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

Татварын алба мэдээллийн технологийн сүүлийн үеийн дэвшлийг ашиглан шинэлэг үйлчилгээг татвар төлөгч нарт зориулан ажиллаж байгаагийн нэг нь Apple iphone болон Android үйлдлийн системд тохируулан ухаалаг гар утасны “МТА” программыг /application/ хєгжүүлэн нийтийн хїртээл болгож байна. Тухайн программ нь татвар тєлєгчийг мэдээ, мэдээллээр хангах, цаг хугацааг хэмнэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. “Цахим засаг” үндэсний хєтєлбєрт тусгагдсан мэдээлэл, харилцаа холбооны түгээмэл хэрэглээ болсон хєдєлгєєнт холбоонд суурилсан цахим засгийн їйлчилгээг нэвтрүүлснээр иргэн бүр хэрэгцээтэй үйлчилгээг шууд гар дээрээсээ хүртэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Програм татаж авах:

Iphone /IOS/-ны хэрэглэгчид: itunes.apple.com/us/app/mta/id721102923

Android тєрлийн утастай хэрэглэгчид: play.google.com/store/apps/details?id=mn.mta

УХААЛАГ ГАР УТАСНЫ ПРОГРАММААР ДАМЖУУЛАН:
-мэдээ, мэдээлэл унших;
-тайлан тушаах хугацаа харах;
-татвар төлөх дансны мэдээлэл авах;
-татварын албадын байршил, албан ёсны хаяг, утасны лавлах, татварын албаны цахим үйлчилгээний хаяг харах;
-татварын хууль, түгээмэл асуулт, хариултыг авах;
-НӨАТ төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн жагсаалт;

-хуурамч НӨАТ-ын падааны зөрчилтэй татвар төлөгчийн жагсаалт;

-үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжийн жагсаалт;
-татварын албатай харилцдаггүй, хаяг байршилдаа байдаггүй, тайлан тооцоо хийдэггүй татвар төлөгчдийн талаарх мэдээллийг жагсаалтаар  харах түүнээс хайлт хийх боломжийг бий болгож байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top