“Цэвэр агаар” сангийн удирдлагуудын шүүх хурал болох гэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

“Цэвэр агаар сан”-гийн экс дарга Н.Хүрэлсүх болон тус сангийн нягтлан бодогчид мөн БОНХЯ-ны томоохон албан тушаалтнуудын хэргийг шүүх хурал яг одоо дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд эхлэх гэж байна. Шүүх хурал 09.00 цагт товлогдсон ч Цагдан хорих 461 дүгээр ангиас зарим яллагдагчдыг авчирч байгаа тул хурал хараахан эхлээгүй байна.

Энэ хэрэгт “Цэвэр агаар сан”-гийн экс дарга Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Хулан, нягтлан бодогч байсан А.Болдмаа болон БОНХЯ-ны болон бусад байгууллагын ажилтнууд болох Д.Цэцэгээ, Б.Чимид-Эрдэнэ, Ж.Сүрэн, М.Алтанбагана, Б.Даваабаатар, Т.Мөнхчулуун, Б.Алтантуяа, Д.Гэрэл нарын 11 хүнд яллагдагчаар татагдаад байгаа юм. 

“Цэвэр агаар” сангийн төсвөөс 1.9 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учирсан энэ хэргийн хавтаст хэргээс сөхөхөд,

Н.Хүрэлсүх нар нь “Цэвэр агаар сан”-ийн хөрөнгөөс 2012 онд 116 сая төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг “ХХК-ийн дансаар, 21.440 сая төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар, 1.454. тэрбум төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Тара “ ХХК-ийн дансаар, 100 сая төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ний дансаар, 2011 онд  240 сая төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ийн дансаар гаргаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь мөрдөн  байцаалтын явцад тогтоогдсон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irged(202.179.11.62) 2014 оны 01 сарын 20

барина хорино цагдана гэдэг засгийн газар маань одоо л ийм хүмүүсийг тэгэх хэрэгтэй

0  |  0
Dulam(112.72.13.109) 2014 оны 01 сарын 20

Mongol hun mon baimaar, humuusiin zovlongoor bayajih gesen um biz de

0  |  0
Top