Г.Алтанхүү найз охиноо хардаж зодсон гэдгийг гэрч мэдүүлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

21 настай найз эмэгтэйгээ 48 цагийн турш зодож, амь насыг нь хөнөөсөн гэх хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Г.Алтанхүүг мөрдөн байцаах ажил одоо хүртэл үргэлжилсээр байгаа. Одоо хэргийн эцсийн шийдвэр гаргахаар Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байгаа бөгөөд гурав дахь удаагийн шүүх эмнэлгйин дүгнэлт ирэх долоо хоногт гарна.

 

Эл хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх алба шалгаж байгаа бөгөөд одоогоор хоёр талаас мэдүүлэг авч эхэлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар гэрчүүдийн зарим нь “Г.Алтанхүү найз охиноо өөр залуутай холбоотой байсныг мэдээд зодсон” хэмээн хэлж байгаа сурагтай. Харин түүний ар гэрийнхэн нь “Зогсоо зайгүй зодож байгаад алчихаагүй” хэмээн мэдүүлж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aluurchind(80.171.189.152) 2014 оны 01 сарын 20

yu ch yamar ch uchir shaltgaan heleh blaa hen ch heniig ch zodoh erhgui yumy

0  |  0
Top