Хүйтэн царайтын зураг өлгөж бууз хөлдөөх арга, “Молекул”-ын хүү атом болж, Оргил дарга оргилоос буув

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

Буузаа  хөлдөөх арга: Хүйтэн царайтай алдартны зураг өлгөх


Сар шинийн бууз, банш хийх ажилд хөгшин хөвөө, хүүхэд үүхэдгүй дайчлагдан ажиллаж байгаа ч зориулалтын хөлдөөгчгүй бол чимхсэн бүхэн нь шалчийж наалдан түвэг бэрхшээл учруулж байна. Бууз -18-аас дээш хүйтэнд хөлддөг байна. Бууз баншаа хүч нэмэгдүүлэн хийсэн амралтын өдрүүдэд агаарын хэм өдөртөө хасах 12-16 хэм байсан тул хөлдөөгчгүй айл өрх 20 давж хоносон шөнийг тааруулах ёстой болсон юм. Хүйтэн царайтай, хөлдүү төрхтэй олны танил, улс төрчийн фото зургийг тагт, пиндээ байрлуулбал бууз хөлдөнө гэж нэгэн үзмэрч айлдсан байна. “Үнэхээр хүйтэн царайтай хүний хамгийн эвгүй гарсан зургийг олж сонгож тавьж чадвал бууз  тэс хөлдөнө” гэж хэлжээ.

Сар шинийн бэлгэнд зориулан дотуур хувцас худалдан авдаг байдал өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 23% буурсан гэж байна. Өөр айлын эхнэрийн хөх, нөхрийн гуяны хэмжээг яг таг мэдэх нь өөрөө эвгүй асуудал, Эрээнд оёсон өмд хамд тэр чигээрээ хятад хүний өмсөж байсан хуучин хувцасны утсыг дахин нэхсэн, 2-3 дотор хүний дотоод биеийг дамжсан эднээс төрсөн гэх зэрэг ойлголт ихээхэн тархсан нь нөлөөлжээ.  

Говь-Алтайн дуусдаггүй сонгууль

Сонгуулийн нэгэн бүрэн эрхийн хугацаа талдаа орж байгаа ч нэг хүнд ноогдох ДНБ-ээр хамгийн багад тооцогддог, ядуурал ихтэй Говь-Алтай аймаг хүчин төгөлдөр ИТХ-гүй байсан юм. Хуучин ИТХ ажлаа хийж, хугацаагүй цэргийн албанд цөлөгддөг байсан уламжлал хугацаагүй даргалах хэмжээнд өөрчлөгдөн хэрэгжиж байна. МАН-ынхан МАХН-ынханыг бүртгэж өгөөгүйгээс шүүхийн маргаан эхэлж, сонгууль дахин явуулах шийдвэр гарсан билээ. Их, Бага говийн дархан цаазат газраас зарим хэсгийг нь ашигт малтмал эрэх, олборлоход зориулах эсэх асуудлаар засаг даргаас саналыг нь авах Ч.Сайханбилэгийн албан бичгийг МАН-ынхан давсалсан өргөст хэмх болгон сонгуульд ашиглаж байна. Ч.Сайханбилэгийн явуулсан бичиг саналыг нь асуусан болохоос шийдвэр бололгүй өнгөрсөн асуудал гэж АН-ынхан тайлбарласан хэдий ч энэ сэдэв сонгуулийг шийдэх гол хөзрийн нэгээр тодров.  АН Говь-Алтайд УИХ-ын сонгуульд нэг ч удаа ялж үзээгүй, МАН-ынхан тувт эрх барьж төлөөлсөөр ирсэн, ажилгүйдэл, ядууралд нэмэгдсээр байсан нутаг билээ. Аймгийн ИТХ-ын 17 суудлын төлөөх дахин сонгуульд малчид буузаа чимхэхийн хажуугаар саналаа өгөх, мэдээж сонгуулийн буян хүртэх бузгай хөдөлгөөн өрнөв.

Хурандаа нарын хар Лхагва гариг.....Энд дарж цааш үзнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top