Тахарын ерөнхий газрын даргын алба Ц.Азбаярынх боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

Өнгөрсөн наймдугаар сараас хойш олны анхаарлыг татаж, зарим талаар төрийн байгууллагын тоог нэмэх арга гэгдэж байсан Тахарын ерөнхий газар албан ёсоор байгуулагдаж, дарга цэргийнх нэр тодорхой боллоо.

Шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Тахарын албаны хуулийн дагуу харьяа газрыг байгуулсан ба даргаар нь дэд хурандаа Ц.Азбаярыг томилжээ. Тэгвэл цагдаагийн байгууллагад томоохон үүрэг гүйцэтгэх энэ албыг толгойлж буй Ц.Азбаяр гэгч хэн бэ.

Тэрбээр Тахарын ерөнхий газрын дарга болохоосоо өмнө ЦЕГ-ын Төв архивыг удирдаж байсан аж. Түүнээс өмнө болохоор НЦГ-ын дэд дарга, ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан нэгэн аж.

Харин түүнтэй өрсөлдөж, Тахарын ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдож мэдэх байсан хүмүүсийн тоонд ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга асан Н.Амарзаяа, ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга асан О.Сэр-Од нарын нэр дуулдаж байсан юм.

Тахарын алба гэгч энэ сүржин нэртэй газрыг байгуулах болсон урьтал нөхцөл нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг батлахтай холбогдон гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, 500 гаруй орон тоотой энэ алба гэрч, хохирогчийг хамгаалах үндсэн ажлыг авч байгаа юм байна.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Огцороочээ.(27.123.215.222) 2014 оны 06 сарын 21

Тэмүүжин та сайд болоод ийм хачин хууль баталж байдаг.Нямдорж сайд байхад ямар гоё байлаа.

0  |  0
Top