“МИ-8”-ын хэргээр хоригдсон П.Ариунболдыг суллажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

“МИ-8" нисдэг тэргийг задалж Хойд Солонгост худалдсан хэрэгт холбогдуулан БХЯ-ны таван хүнийг барьж хорьсон. УИХ-ын гишүүн асан Батж.Баятбаярын хүү Б.Батбаяр, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн захирал П.Ариунболд, ГХЯ-ны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Батсайхан, Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын дарга Д.Жаргалсайхан нарын хүмүүсийг одоогоор шалгаж байгаа.

Харин П.Ариунболдыг сулласан ба батлан даалтаар, эсвэл хэрэгт холбогдолгүй гэх шалтгааны алинаар нь сулласан нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top