Ам. долларын ханш ”Апу” компанийн архинд нөлөөлөв

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

Сар шинэ болохтой холбоотойгоор гадуур “АПУ” ХК-ийн архины үнэ нэмэгджээ. Тус компанийн архины үнэ 5-8 хувиар нэмэгдсэн байна. Үйлдвэрээсээ гарахдаа 5-8 хувиар нэмэгдсэн архи гадуур дэлгүүрт 40 орчим хувийн нэмэгдэлтэйгээр зарагдаад эхэлжээ. Учир нь архины онцгой албан татварын хуулийн дагуу архины онцгой албан татварт литр тутамдаа дөрвөн ам.доллар төлдөг аж. Өнгөрсөн жилийн өдийд ам.долларын ханш дээд тал нь 1400 төгрөг байсан. Гэтэл  одоо ам.долларын ханш 1700 төгрөг гарчихсан.  Тиймээс долларын ханшыг дагаж үнээ нэмсэн гэж албаны эх сурвалж мэдээлж, "Апу"-ын үйлдвэрээс гардаг Соёмбо, Болор, Экс, Алтантүрүү, Улаанбаатар архины үнийг 5-8 хувиар нэмсэн гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.26.194.135) 2014 оны 01 сарын 20

Bathuu zailaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!

0  |  0
bolj(103.26.194.70) 2014 оны 01 сарын 20

батхүүг сонгосонмалууды гяая даа

0  |  0
Top