Цэвэр агаар сан”-гийн экс дарга Н.Хүрэлсүх, түүнтэй хамтдаа шүүгдэж буй 10 хүнийг шүүх хурал энэ сарын 27-ныг хүртэл хойшлов. Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд болсон шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн зүгээс зарим шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй, зарим нь шинээр өмгөөлөгч авсан, өмгөөлөгч нар хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй зэрэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулахыг хүсэлт тавьсан юм. Шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хүлээн авч шүүх хурлыг долоо хоногоор хойшлуулав. Шүүгдэгчдийг саатуулахаар 461 дүгээр анги руу авч явсан байна.

Сэтгэгдэл ( 1 )
Hyatadaas avaad Kanad gej une hurgedeg gesen unen uu