Өнгөрсөн шөнө 04:00 цагийн орчимд Новосибирскийн төмөр замд явсан Монголын төмөр зам-ын галт тэрэгний дугуйнаас оч цацарч, салж унахдаа хүрсний улмаас цааш нэвтрүүлэх боломжгүй болжээ. Уг галт тэргэнд 108 зорчигч байсан гэсэн мэдээллийг ОХУ-ын сайтад мэдээлжээ. Энэ талаар тодруулахаар Улаанбаатар төмөр замын лавлах мэдээлэл өгөх утсанд холбогдсон боловч "мэдэхгүй" гэлээ.
Харин Улаанбаатар төмөр замын лавлах 1949 дугаарын утсанд холбогдоход ийм хариулт өглөө.
- Новосибирскийн төмөр замд явсан Монголын галт тэрэг саатуулагдсан байна. Энэ талаарх мэдээллийг хаанаас тодруулах вэ?
-Мэдэхгүй. Гадаадад яваа галт тэрэг бидэнд хамаагүй. Монголын төмөр замаас гараад хил давсан л бол Оросын тал хариуцна.
-Дугуйнаас нь оч гарсан байна. Техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьдаггүй юм уу?
-Хил гарсан л бол биднээс холбоо тасардаг юм. Яаж явааг мэдэхгүй. Бага зэргийн хөнгөн саатал л учирсан байх. Цөөн хэдэн цагийн саатах юм байна уу гэхээс биш олон өдөр хоног саатна гэж байхгүй ш дээ.
Ийм хариулт сонсох нь тэр. Техникийн бүрэн бүтэн байдал гэдэг ойлголт, түүнд тавих хяналт гэсэн асуудлыг манайх хариуцахгүй юм байх. Хил давсан л бол галт тэргэн дэх зорчигч, ачаа бараа, галт тэрэгний аюулгүй байдал манай талд огтын падлийгүй гэж албаны хүмүүс нь хариулах нь байж болох зүйл мөн үү.
Яг үнэндээ Монгол төмөр замд техникийн асуудал хамгийн хүнд түвшинд байгаа. Дотооддоо дээд мэргэжилтэн бэлтгэж байгаа ч хүчин чадал нь хаанаа ч хүрдэггүй. Технократуудыг шахан гаргаад горыг нь яаж амсах бол гэж зарим хүн ярьдаг байсан нь одоо биелэгдэж байгаа аж.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 3 )
Мэдээж шүү дээ. Хил давсан л бол асуудлыг оросын тал хариуцана шүү дээ. Харин дараа нь хоёр улсын төмөр замын удирдлага үүнийг авч хэлэлцэх л байх.
kinonii urgeljleliig endees olj uzej bolno.
за битгий хуцацгаа угаасаа хил давсан л бол холбоо тасардаг гээд хэлээд байгаан бишүү. оросын зам дээр оросууд л техникийн үзлэг бүрэн бүтэн байдлыг хариуцаж шалганшд