Ховд аймгийн “Хөгжил” политехникийн коллежийн захирал Б.Бадрахын санхүүгийн хууль бус үйлдэл илэрчээ. Б.Бадрах захирал найман удаагийн үйлдлээр сургуульдаа 613 сая төгрөгний хохирол учруулаад байгаа аж. Сургуулийн багш нар түр хороо байгуулан захиралдаа удаа дараа шаардлага тавьсан аж. Харин Б.Бадрах захирал хариуд нь “Халтар бацаанууд минь, явах газраар нь яваарай. Та нар юм олж долоохгүй шүү” хэмээн доромжилж байсан аж.
Өнгөрсөн оны гуравдугаар сард тус сургуулийн багш, ажилчид Коллежийн захирал Б.Бадрахыг огцрохыг шаардаж байсан. Учир нь түүнийг олон жилийн турш сургуулийг удирдаж байгаа хэдий ч сургалтын чанар, орчин, ажиллагсдын ажиллах нөхцлийн талаар анхаардаггүй, удирдах арга барил муутай, багш ажилчдыг хөгжүүлэх, мэргэшүүлэх чиглэлд анхаардаггүй, сургуулийн үйл ажиллагааны талаар үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ажиллагсдаа дур мэдэн тушаал бууруулдаг, ажлаас халдаг зэргээр удаа дараа хууль зөрчдөг хэмээн хамт олон нь мэдэгдэж байсан.
Тус сургуулийн багш нар Б.Бадрах захирлыг АТГ-т шалгуулахаар өгсөн аж. АТГ уг хэргийг таван сарын хугацаанд шалгаж үзээд ямар нэгэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн шийдвэр гаргасан аж.
Энэ талаар “Хөгжил” полетехникийн коллежийн нягтлан М.Өлзийхишигээс тодрууллаа.
-Б.Бадрах захирал найман удаагийн үйлдлээр 600 гаруй сая төгрөг хувьдаа завшсан гэсэн. Яг юунд тэр мөнгийг зарцуулсан тогтоогдоод байна вэ?
-Өнгөрсөн онд манай сургуулийн 30 гаруй багш нарын санаачлагаар сургууль болон удирдлагын санхүүгийн зарцуулалтын ил тод нээлттэй болгох ажил хийж эхэлсэн. Энэ хугацаанд манай захирал ямар ч шалтгаангүйгээр ажлаас халах, албан тушаал бууруулж байсан. Б.Бадрах нь 2005 оноос захиралаар ажиллаж эхэлсэн гэхдээ 600 гаруй сая төгрөг идсэн асуудал нь 2012 онд болсон. 600 гаруй сая төгрөгийг вакум цонх оруулж ирнэ гээд 20 сая төгрөг, мөн өөрийн хувийн эзэмшлийн талбайд 500 сая төгрөгийн усжилтийн систем тавиулсан байсан нь тогтоогдоод байгаа. Мөн дүүгийнхээ компани руу мөнгө шилжүүлсэн, сургуулийн эзэмшлийн талбайд байсан машинуудыг хувийн эзэмшилдээ авахаар тогтоол үйлдэж зарсан гэх мэт гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байгаа.
-Б.Бадрах захирлын санхүүгийн хууль бус үйлдээс гадна архидан согтуурсан үедээ хоёр залуухан багшийн аминд хүрсэн гэж хэллээ. Энэ талаар тодруулж хэлэхгүй юу?
-Энэ үйл явдал 2006 онд болсон. Говь-Алтай аймгийн баруун бүсийн наадмаас буцаж явахдаа архидан согтуурч машин нь осолдсон юм. Машин осолдсоноос болж хоёр залуухан багш газар дээрээ нас барсан. Тухайн үед захирал ухаан санаа нь орон гаран хүн болж жүжиглэж хот руу яваад ямар ч ял эдлээгүй.
-Та захирлаа шалгуулахаар зохих шатны байгууллагуудад хандсан юм байна. Хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд бүгдийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Одоо хаана хандах бодолтой байна вэ?
-Цаашид бид Улсын ерөнхий прокрор Дорлигжавт хандах гэж байна. Энэ хэргийг үнэн мөнөөр шийдэж өгөөч гэсэн өргөдөл өгсөн. Хэрвээ бидэнд хариу өгөхгүй бол Хууль зүйн сайд болон, Ерөнхийлөгчид хандана.
-Б.Бадрах захирлыг ажилд нь буцааж томилох шийдвэр гарсан гэсэн. Ажилдаа хэзээ буцаж орох вэ?
-Захирлыг өнгөрсөн оны тавдугаар сарын 27-нд түр ажлаас нь чөлөөлсөн. Энэ мөнгө идсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож захирал ажилдаа буцаж ирэх гэж байна гэсэн хүлээлт бий болчоод байна. Одоогоор захирал яг хэзээ ажилдаа орох нь тогтоогдоогүй байгаа.
Б.Анхаа

Сэтгэгдэл ( 2 )
Bolovsroliin Yama ta ajla hiigeechee , yagad aluurching ajild tomilood , haraa hyanaltgui ,tavih shaardlagagui , orhij chadaj bna a !! Niigmiin nuur tsaria bolovsroliin yamni yu hiisnii toli baidag Sh dee , iim zahiral udirdaj yavbal , ene Surguulias Yamar humuus torj garch ireh uu ? Bolovsroliin Yama oorsdodo hiij chadahgui Bol angliin bolovsrolig sudal !!! Ted neg d huniig humuujuuleh gedegt anhaaral a 2 t hicheel nom ond anhaardag ! Hamgiin turuund bagsh hichel ehlehde bidnii Uria Bol ” bie biene hundetgeh gedgeer eheldeg , ter yu ve gevel ooriigo hundleh , naiza hundleh , bagsha hundleh , surguulin ed zuilsiig hundetgeh geed eheldeg , bagsh bur ni tsag tutamd unen zoviig yarij uigagui shuu , helj uhaaruulj , teneg Eej aavtai huuhed hurtel neg odor oorchlogdchihson yavdag yum bna lee , herev angli denduu holdod baival ter chingis geed hudla Uugii medehgui tseeje delseed tsohiod baidag auyaga huniihe ard tumen yaj surgaj bsan argiig sudlaad taetserlegiin nas 10 jil , deed surguulid tusgai hotolbor bolj oruulbal oroitoigui Deere uls orno bie biene adguus met alj duusahas omno avrah bolomj baiga yum bishuu ??? Mongol Hun gej helehes ichih yavna , tend chini ongotsnoos buugal asuudal eheldeg gej gadaad humus yarih yum ,argagui sh de zerleg humus gudamjar alah geed yavad baihar ailgyi yahav de ! Bolovsroliin yamni saidodo noirnoso sere , ajla hii !!!
ßìàð àþóëòàé þì âý? Õóóëèéíõàí àðàé õýòýð÷ áàéíàà.