Монголд анх удаа илэрч байгаа мөгөөрсөн эдийн хорт хавдраар 26 настай залуу өвчилсөн байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

Монголд анх удаа хавирганы хорт хавдар буюу мөгөөрсөн эдийн хорт хавдраар Архангай аймгийн хашаат сумын 26 настай И.Энхбат гэх залуу өвчилсөн байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард биеийн байдал хүндэрч Клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт шинжилгээ өгч хавирганы хорт хавдар гэсэн онш тавьж Халдвар судлалын үндэсний төвийн хагалгааны эмч Н.Сүхээ эмчээр ахлуулсан баг хагалгаа хийсэн байна. Хагалгаа хийсэн ч өвчтөний биеийн байдал дээрдэхгүй байгаа бөгөөд арван хоногийн өмнө хөл дээр зогсдог байсан бол одоо хэвтэрт ороод байгаа аж. Энэ өвчин нь Монголд эмчлэгдэхгүй бөгөөд одоо И.Энхбат гэртээ өвчин намдаах тариа хийлгэн өдөр хоногийг өнгөрөөж байна.

Ар гэрийнхэн нь Хятад, Тайланд, Солонгос улс руу өвчний оношийг явуулж,ч Солонгосын “Сон” эмнэлгээс хагалгаа хийе гэсэн хариуг өгсөн байна. Уг хагалгаанд ороход 70 гаруй сая төгрөг хэрэг болсон аж. “Сон” эмнэлэгт хагалгаанд орвол эдгэрэх магадлал 70 хувь байгаа тухай ар гэрийнхэн нь ярьсан юм. Энэ өвчний талаар Солонгосын “Сон” эмнэлгийн Монгол дахь төлөөлөгч Ж.Батаагаас тодрууллаа.

-“Сон” эмнэлэгт өмнө нь энэ оношоор хэдэн хүн хагалгаанд орсон вэ?

-“Сон” эмнэлэгт өмнө нь ийм оношоор эмчилгээ хийгдэж байгаагүй. Маш ховор өвчин. Уг өвчнийг тусах шалтгаан нь ясны эдийн зогсолтгүй ургац гэсэн үг. Солонгост очоод химийн эмчилгээ, туяа эмчилгээ эхэлж хийгдэнэ.

-Монголд эмчлэгдэхгүй учраас өвчин намдаах тариа хийлгэн өдрийн хоногийг өнгөрөөж байгаа гэсэн. “Сон” эмнэлэг рүү хэзээ явах гэж байна вэ?

-Халдвар судлалын үндэсний төвд өнгөрсөн оны наймдугаар сараас эмчлүүлж эхэлсэн. Манайд эмчлэх ямар ч боломж байхгүй. Биеийн байдал хүнд байгаа бөгөөд өвчин маш хурдан газар авч байна. И.Энхбатын хавдар нь хавирганд буюу нугасанд ойрхон байгаа учраас амь насанд аюултай байна. Хавдар нугас руу үсэрхийлэл өгсөн учраас хоёр хөл нь мэдээгүй болсон. Одоо хагалгааны мөнгө бүтвэл яаралтай Солонгосын “Сон” эмнэлэг явахаар болсон.

Б.Анхаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(68.195.90.184) 2025 оны 03 сарын 13

yasanhetsu yum be Messajeer handiv tsun=gluulbal hun bolgon uguh bish uuuu

1  |  0
ZEREGBAYAR(103.26.194.194) 2025 оны 03 сарын 13

HANDIVIIN DANS NEEGEECH MONGOLCHUUD SAIHAN SETGELTEI HUMUUS SHUUDEE TUSLIYA

1  |  0
Top