С.Эрдэнэ сайд та эхийн хэвлийгээс мэндлээгүй юү?

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ твиттер хуудсаараа дамжуулан хүнлэг бус үгс жиргэчихээд жишим ч үгүй сууна. Уг нь түүний удирдан залж буй яамных нь алсын хараа нь “Хүн амын тогтвортой өсөлтийг дэмжиж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн нийгмийн хамгааллын цогц бодлогыг боловсруулж хэрэгжилтийг хангах” гэсэн байх юм. Тэгсэн мөртлөө сайд нь “Төрөхөө болиод хэзээ эмнэлэг цэцэрлэгтэй болсон цагтаа төрнө гээд л хүлээгээд хэвтэж байхгүй юу даа хө” хэмээн хэлж ярихдаа огтоос зовж байгаа шинж алга байх юм.

 

Ийм зүйлийг ярьж байгаа сайд та төрөх эмнэлгийн хүрэлцээ муугаас хэчнээн олон  эх хүүхдийн ирээдүй бараантсаныг мэдэх үү. Хоёрдугаар амаржих газарт эрүүл саруул төрсөн нярай орны хүрэлцээ муугаас үүдэн ээжийнхээ хөхөнд даруулж амиа алдсан дэндүү харамсалтай явдлыг сонсоогүй юм байлгүй дээ. Хэрэв сонссон бол та ийм увайгүй үгс унагаж суухгүй л байсан болов уу.

 

Бас цэцэрлэгийн насны 90 000 хүүхэд огт цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ байдаг гэдгийг мэдэхгүй л бололтой. Хэрэв мэддэг байсан бол та ингэж амныхаа зоргоор бурж чадахгүй л байсан болов уу. Эрхэм сайд та эхийн хэвлийгээс мэндлээгүй юм шиг ийм зүйл ярьж суухын оронд шийдэл нь юу байж болох талаар иргэдтэйгээ зөвлөлдөж болох л байсан шүү дээ. Гэхдээ яахав ээ. Та өөрийнхөө үнэн дүр төрхийг нууж чадалгүй илчилж байгаа хэрэг байж болох. Тиймээс өөр шиг чинь ийм хүнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг удирдах ёс зүйгүй нэгэн гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх нь зөв болж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хи хи(118.70.170.139) 2014 оны 01 сарын 21

Ямар ч судалгаагүй үгийн өөгөөр хэрүүл өдөөсөн анхлан бичигчийн нийтлэл байна.Анхлан бичигч нар Эрдэнэ сайдын үгийн өөг их сайн анхаарвал бичих юм их олдох байх шүү.

0  |  0
зочин(103.9.90.135) 2014 оны 01 сарын 21

цэцэрлэг эцэг эхээс хоолны мөнгийг нь авдаг болговол тэр цэцэрлэгт явдаг хүүхдийн тоо зохистой хэмжээндээ хүрнэ. үнэгүй юманд нугасгүй гэдгээр одоо цэцэрлэг дутсан юм шиг л харагдаж байгаа. цаашдаа амьдрал сайжраад ирэхээр гэрлэлт, төрөлт эрс багасдаг жамтай даа.

0  |  0
Xxx(89.100.221.89) 2014 оны 01 сарын 21

Dara jil songuulid neriig hasah estoi shuu ard tumen ,iim yalzragch nariig songosnoor , bid onoodor uilee uzej suuna darlahdsan arduuda daragin songuuliig odoonos zov heniig tavij bolohiig sudlaj , aldaaga zasatsgaaya , nudee neej , hen yu hiij bna , hen bid Narar tavlaj suugag shuuj suugarai !

0  |  0
хм(103.26.194.61) 2014 оны 01 сарын 20

ҮНЭН ТӨРХ НЬ ЯАЛТ Ч ҮГҮЙ ИЛЭРЧ ДЭЭ ИЙМ Л ТЭНЭГИЙГ ОДОО Л НЭГ ОЙЛГОЖ ЭХЭЛЛЭЭ ЭНЭ ЧИНЬ БАГ ӨМССӨН ХУЛГАЙЧ, ЗАНГИА ШАХСАН ЛУЙВАРЧИН ОЛОН ЭМЭГТЭЙГЭЭР ТОГЛОСОН БАС БУЗАРЛАСАН ШАЛЧГАР АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ АХ ДҮҮС АВГАЙ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТААР ШУЛЖ БУЙ ШУНАЛ ЭНЭ НӨХӨР ШОРОНД БАЙХ ЁСТОЙ Ч ОДОО ХАРИН ОРДОНД МОРИЛЖ ИХЭЭ ДОДИЙГООД БАЙГАА МОГОЙ ДОО

0  |  0
ГАЛТАА(103.26.194.197) 2014 оны 01 сарын 20

120ГАРИУ ЦЭЦЭРЭЛЭГБАРИХ МӨНГӨӨРАВИЛГАЧИ ДИДЭЖУУГААДӨНГӨ РСӨНДӨӨ ХӨӨРХИЙ ХОТОДЦЭЦЭРЛЭГБА РИХНЭГ МЕТРКВ ЗАЙ ҮЛДЭЭЛГҮЙГАЗРАА ЗАРААДДУУСГАСАН ЫГМЭДЭХҮҮ

0  |  0
Orj(202.70.46.204) 2014 оны 01 сарын 20

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын саад

0  |  0
Дэд дарга(203.91.118.156) 2014 оны 01 сарын 20

Сайдаа аймгуудын чинь НДХэлтсүүд өнгөрлөө. Толгойлж байгаа хүмүүсээ эргээд 1 хараач

0  |  0
Wow (89.100.221.89) 2014 оны 01 сарын 20

Yes , setguulch Nar yag ingej ahillah estoi , ard tumnii nudiig neej , zov zamnald oruuldag estoi , bid chini Ter uzeed baisan booliin niigem gedeg tuuhees ch aimar ertontsond amidarch bna , chingis haanii ued muu zuiliin hajuugar duugai ongordog Hun baigaagui baij chadsanar mongol delhiig udirdaj chadsan yum , harin odoo bid deelhiid Haana ch baihgui huniig udaanar tamlad zovoodog niigem uusgechiheed bna gehde hen buruutai , ard tumen ba hevlel medelelin seheeten nertenguud ! Harin ingej dor dor unenig ilchilj ard irgediin nudiig tsag Burt neej ogj zov zan ruu zalj ogoh yum Bol niigmiin Hun baga nomorson buga chotgoruudiig ganhuulj aajmaar am neej uildele guitsetgeh bolomjgui bolgoj , shudarga zov baidal bidnii tal ruu ergene !! Setguulche huntedgej bna zorig zurhiig chini , zov bodoltonguud negdej , uguigee yadarch yavaa ard tumen avrah estoi , ehleed ard tumend unenig uigagui ilchilj , tednii tarhiig ugaaj tsevelej hotloorei !!!! Amjilt

0  |  0
мөөгий(103.26.194.202) 2014 оны 01 сарын 20

наадах чинь эхийн хэвлээс төрөөгүй ээ!! шоронгийн камерт өөрийн гараар буудаж алсан найзынхаа сүнснээс төрсөн юм шүү дээ

0  |  0
Top