Хятадууд колонийн аргаар үйлдвэрлэсэн гахайн мах борлуулж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

Шинжлэх ухааны зөгнөлт бүтээлүүдэд колонийн аргаар үйлдвэрлэсэн амьтны махыг хүнсэндээ хэрэглэдэг болох тухай өгүүлсэн байдаг. Тэгвэл Хятад улсад жилдээ 500 гахайг колонийн аргаар үржүүлж, махыг нь хүнсэнд хэрэглэх болжээ. BBC агентлагийн сурвалжлагчид Бээжин хотод байрлах дэлхийн хамгийн том колонийн үйлдвэрт айлчилсан байна. Энэхүү үйлдвэрт 30-50 хүн ажиллаж, хямд зардлаар хүнсний бүтээгдэхүүн бэлтгэхэд анхаарч эхэллээ. Тэндхийн эрдэмтэд агаар муутай орчинд эм гахайг колонийн аргаар үржүүлэх туршилтыг амжилттай хэрэгжүүлж байдаг гэнэ. Гахайг унтуулахын тулд нойрны эм тарьж, дараа нь туршилтаа эхлүүлнэ. Ингээд Гахайн генийн шинж чанарыг өөрчлөх замаар төгс болгодог байна. Зарим гахайны генид өөрчлөлт орж, зарим нь мартамхай болдог гэнэ. Ийм аргаар хулсны баавгай, оцон шувууны генид өөрчлөлт оруулах боломжтой. Харин ингэж байгалийн шинж чанарыг нь өөрчилсөн амьтны мах амттай байсан ч гэсэн  хор нөлөөтэй эсэхийг хэн ч мэдэхгүй байгаа юм. Гэхдээ дэлхий дээр хэдэн сая хүн өлсгөлөнгөөр нас барж байгаа өнөө үед тэднийг аврах арга мөн гэж судлаачид үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top