МИАТ япончуудад онгоцоо худалдана

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 21

ЗТЯ-наас МИАТ компанийн “Airbus-A 310-300 Хубилай” онгоцонд акт тавьсан байна. Гэтэл энэ онгоцыг япончууд худалдаж авахаар болсон гэнэ. Уг нь Бельгийн мэргэжилтнүүд  дээрх онгоцонд бүрэн үзлэг хийсний дараа ашиглаж болно гэсэн ч яагаад худалдахаар болсон нь тодорхойгүй.

МИАт компани “Airbus-A 310-300 Хубилай” онгоцыг 1998 онд “AIFS” байгууллагаас лизингээр авсан бөгөөд 2008 онд зээлээ бүрэн төлж, өөрийн нэр дээр шилжүүлжээ. Гэтэл 2010 онд далавч нь гэмтсэн гэх шалтгаанаар нислэг үйлдэхийг хориглосон аж. Уг нь гадаадын мэргэжилтнүүдэд өндөр хөлс төлж засуулсан юм билээ.

Гэхдээ Батлан хамгаалах яам энхийг сахиулагчдыг тээвэрлэхэд ашиглана гэж авсан ч мөн л олон нийтэд тодорхойгүй шалтгаанаар буцааж өгсөн байна. Энэ онгоцыг тухайн үеийн зээлийн ханшаар 7.6 сая ам.доллараар үнэлж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top