Монголын анхны хуруу шилний ихэр арваннэгдүгээр сард мэндэлсэн

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 21

Монголд үр шилжүүлэн суулгах аргаар ихэр хүүхэд тээх боломжтой болжээ. “Үр шилжүүлэн суулгах төв”-д энэ үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд анхны хуруу шилний хүүхэд 2012 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймагт төрсөн байна. Харин анхны хоёр ихэр хүүхэд 2013 оны арваннэгдүгээр сард мэндэлжээ.

Мөн гурван ихэр хүүхэд төрүүлсэн хоёр тохиолдол байгаа аж. Сүүлийн үед хүмүүс ихэр хүүхэдтэй болох сонирхолтой болсон гэнэ. Гэхдээ энэ төвийг үр хүүхэдгүй гэр бүлүүд зорих нь олширчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top