Нийслэлийн өсвөрийн шатарчдын АШТ болж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 21

2014 оны өвсөрийн шатарчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 1 сарын 18-23-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын 23 болон 45-р сургуулиудад үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнийг НИТХ-ын даргын ивээл дор  Нийслэлийн Шатрын холбоо, Цэцэн нүүдэл шатрын клуб хамтран зохион байгуулж байгаа юм. 1 сарын 18-20-ны өдрүүдэд 45 сургуульд 8 нас хүртэлх болон 11-12 насны охид хөвгүүдийн ангиллын тэмцээн болсон бол 23-р сургуульд 9-10 нас, 17-18 насны охид хөвгүүдийн ангилалын тэмцээн боллоо. Харин 1 сарын 21-23-ны өдрүүдэд 13-15, 16-17 насны охид, хөвгүүдийн ангиллын тэмцээн 23-р дугаар сургууль дээр болох болох юм. Тэмцээнд нийт 20 гаруй байгууллагын 364 шатарчин өрсөлдөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top