Үл таних залуусд... Ажил алба, гэр бүл, найз нөхдийн журмаар сайн мэдэх, эсвэл зүс таних эрчүүдийн маань дийлэнхи нь боломжийн соёлтой, тусч бас эршүүд зантай, ер нь бол давгүй хүмүүс шиг санагддаг. Хамт явахдаа хаалга сэлт онгойлгож бариад сүйд болохгүй ч тэд хараал урсгаж, хүүхэд, хөгшчүүл, эмэгтэйчүүдийг загнаж зандраад байдаггүй нь авууштай.
Гэтэл зүс танихгүй, үл мэдэх залуучуудын олонхи нь бүдүүлэг, тэвчээргүй, уур хилэн нь багтаж ядсан омогтой байдаг нь юуных вэ? Гудамжинд нус цэрээ хаяна, тэрэнд нь дургуйцлаа илэрхийлвэл зодуулчих шахна; хүнд юм бариад, хүүхдээ дагуулаад хаалгаар орон ядаж байхад хажуугаар дайраад, бас зүгээр ч үгүй амандаа үглээд өнгөрнө; за тэгээд машинтай дүрмээрээ явья гэхээр “муусайн хүүхнүүд”-ээрээ дуудуулж, дунд хуруу хүртэнэ; жаахан халамцуу нэгэнтэй юм яриад ч нэмэргүй – болдогсон бол үл үзэгдэгчийн малгай өмсчихмөөр...
Бодоод байхнээ миний танидаг хэд нь соёлтой сайхан, харин танихгүй бусад нь бүдүүлэг муухай баймааргүй л юм. Үл таних “аймаар” эрчүүд маань танил нэгнийхээ дэргэд эелдэг нэгэн болчоод, бусад үед танихгүйн халхавчин дор архираад, хараагаад, хаалга савлаад явдаг юм биш биз гэх хардалт өөрийн эрхгүй төрлөө. Миний танил “соёлтой” эрчүүд маань ч мөн адил нэг бус нижгээд нүүртэй байдаг юм биш бээз?
Иймд Үл Таних Монгол Залуу та хүүхэд, хөгшчүүл, бүсгүйчүүдээ алаглаж ялгалгүй, тэвчээртэй, уужим, нэг зангаараа хандаж байвал манай нийгэм нэг ч гэсэн алхам урагшлах болов уу гэж бодогдох юм.
Эх үүсвэр: Фейсбүк

Сэтгэгдэл ( 4 )
Setguulch ta nariin buru ! Uls orondard tumne humuujuuleh, Es surtahuund surgah niitlel gargahgui, bolovsrol medleggui humuusiig danda harahgui aimshigtai medeeleler odor shonogui bombogdoj , muu zan uils surgad olon jil bolohor humuus iim adguus shig bolj baigaamDa ! Uuniig oorsdiig ni oorsdoor bariulj iduuleleh gedeg hort bodlogo , hujagiin hort ideh yumaar bombogdono , hoorondsetgel zuigeer bombogdono , etsest bie biene eldev gamshigiin haraalii n ugeer buudad etsest ni hen diilj baiga yum , ene oorsdodo herem bosgoson holjigchid !! Ted ene guilgachinguud hoorondo algaldad too ni bagasaj bai geed bidend ogt hamagui geed Suuj bna Sh dee , tiim bolohoor bie biene hairlaj oilgotsgooeo ! Yadarsan bie biene alaad hereggui bga biz de
Эр хүн гэхээр хараал хэлж нус цэрээ хамаагүй хаяж, зөв шүүмжлэл хүлээж авах чадваргүй хүмүүс байдаг гэж нотлох оролдлого хийдэг залуус хөөрхийлэлтэй... Хүүхэд эмэгтэйчүүдэд хаалга онгойлгож, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сандал тавьж өгөхөд юу унах гээд байна залуусаа...Ухамс
gichii min gudmaar duuren ynhaN UUDAA SURGAAD YW TEGWEL TEGD BOLOH NI TER
tenegyumuu chamaigtanidag bol yugej tegexevdee