Сар шинийн баярыг тохиолдуулан дэлгүүр, үзэсгэлэн худалдааны газруудад бараа бүтээгдэхүүний хямдралтай, урамшуулалт худалдаа зохион байгуулж байгаа байдалд ШӨХТГ-аас шалгалт хийж байна. “Бишрэлт Косметик энд Фейшн” ХХК-ийн “Бишрэлт” их дэлгүүр нь 10-70 хувь хүртэл хямдрал зарлалаа хэмээн зар сурталчилгаа явуулж байгаа боловч тус дэлгүүрийн бэлэн хувцас, үнэртэн, гоо сайхны тасгуудад 10-50 хувийн хямдралтай худалдаа явагдаж байсан.
Мөн “Улаанбаатар” ХХК-ийн “Улаанбаатар” их дэлгүүр нь “Азарган хямдрал” хэмээн 10-80 хувь хүртэл хямдрал зарласаныг шалгаад үзэхэд ихэнх тасгууд 50-аас хувийн хямдрал байхгүй, хямдарсан барааны хуучин үнэ байхгүй, зөвхөн хямдарсан үнийг бичсэн нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “Хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах”, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “Өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ.
Мөн В1 давхарт байрлаж буй “Марше” супермаркет нь “Их Хотын №1 супермаркет” гэсэн бичвэр байрлуулсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-ийн “Өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Тиймээс дээрх хууль зөрчсөн үйл ажиллагаагаа таслан зогсоож, гаргасан зөрчлөө энэ сарын 23-ны дотор арилгахыг аж ахуйн нэгжүүдэд ШӨХТГ-аас санууллаа.
Сэтгэгдэл ( 1 )
Zov xoo.Ard iregiig tooroogduulj xulxidxaa xezee bolix ve? Xyuamdarlaa l gedeg,unen xeregtee borloggdoggui chanar muutai xeden baragaa l zarj baidag.Tegsen xernee l surtein argagaui zar surtalchilgaa reclam tsatsaj xumuusiig toorgduulj bn.Mongolchuud min ene genen zangaasaa xezee salj xulxiduulaxaa taslan zogsoox ve?