Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Жаргалсайхан, “Монгол Базальт” ХХК-ийн захирал Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэлийн дарга, хурандаа Ариунболд, БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар хурандаа цолтой ажиллаж байсан, ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү “ХөМоТэ” ХХК-ийн захирал Б.Баттулга нарыг нэгдүгээр сарын 15-ны орой АТГ-ынхан баривчилж хориод байсан.
Өнгөрсөн бямба гаригт буюу нэгдүгээр сарын 18-нд “Монгол базальт”-ийн Л.Ариунболдыг батлан даалтад гаргаж, бусдыг нь үргэлжлүүлэн хориод байсан юм. Харин өчигдөр үргэлжлүүлэн саатуулагдаад байсан хурандаа нарыг сулласан байна.
Дээрх эрхмүүдийн баривчлагдсан шалтгааныг Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэгийг 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч МИГ-21 онгоцны моторыг БНАСАУ-д худалдсан гэх хэрэгт холбогдуулан шалгасан гэсэн мэдээлэл цацагдаад байсан.
Харин албаны эх сурвалжийн мэдээлснээр, орон сууцтай холбоотой асуудлаар шалгасан байна. Мөн дээрх эрхмүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, мөнгө угаасан байж болзошгүй, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж завшсан, хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй зэрэг хэд хэдэн үндэслэлээр шалгаж байгаа аж.
Тухайлбал, БХЗГ-ын дарга, хурандаа Х.Батсайхан, Санхүүгийн хэлтсийн дарга асан Д.Жаргалсайхан нар Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөр өнгийг эргэлдүүлж, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэж буй аж. Зэвсэгт хүчний хөгжлийн сан гэдэг нь энхийг сахиулах ажиллагааны төлбөрт НҮБ, НАТО зэрэг байгууллагаас орж ирдэг мөнгийг 70 хувийг нь энхийг сахиулагчид, үлдсэнийг нь Засгийн газрын нэрээр БХЯ авдаг. Уг мөнгийг угаасан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа аж.
Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан гэж хэн бэ
Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Ар тал хангалтын мэргэжлээр төгссөн. БХЯ-ны газрын дарга болохоосоо өмнө Цэргийн оёдлын “Бөртэ” улсын үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан. МАХН-ын талд идэвхтэй зүтгэж ЗХЖШ-ын Ар талын газрын дарга улмаар БХЯ-ны газрын дарга болтлоо өсөж дэвжсэн нэгэн юм. Дараа нь Батлан хамгаалахын сайдаар АН-ын хүмүүс томилогдсон ч мөн тэдэнтэй эв зүйгээ олж чадсан овсгоотой нэгэн.
Хурандаа Ш.Сүхбаатар
Тэрээр Эвслийн Засгийн газрын Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар томилогдож дэд хурандаа цолыг богино хугацаанд авсан нэгэн. Л.Болд Гадаад харилцааны яаманд ирэхдээ хажуудаа авч мэргэжлийн дипломатчийн алба хашдаг Консулын газрын захирлаар томилж, одоо ажиллаж байгаа.
Хурандаа Ариунболд
“Монгол базальт” компанийн захирал тэрбээр “Монгол- 999” үндэсний нэгдлийн даргаар ажиллаж байгаад Шинэчлэлийн Засгийн газрын Батлан хамгаалахын сайдын иргэний зөвлөхөөр ирсэн. Улмаар тус яаманд шинэ зохион байгуулалтаар Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийг байгуулахад даргаар нь томилогдсон юм.
“ХөМоТэ” компанийн захирал Б.Баттулга
Түүний удирддаг компани хаана явсан газраа балагтай гэхэд хилсдэхгүй. Анх “Спейшл” нэрээр байгуулагдсан тус компани БОАЖЯ-наас “Цаг агаарт зориудаар нөлөөл өх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгж үүлэх” хөтөлбөрийн хүрээнд борооны үүлний тархалт, шилжилт, бичил бүтцийг судлах зориулалттай радарын явуулын дөрвөн станц нийлүүлэх тендерт оролцож байсан билээ. Сүхбаатар, Өмнөговь, Говь-Алтай, Ховд аймагт өгөх дээрх дөрвөн станцын нэг бүрийн үнэ нь 330 сая төгрөг буюу нийт өртөг нь 1.9 тэрбумаар нийлүүлэх тендерт ялчихаад, хугацаандаа нийлүүлээг үй, чанарг үй техник авчирсан гээд нэлээд хэл ам болж байж буцааж байсан. Дараа нь Хөвсгөл аймаг дахь Бүрэнхааны фосфоритын ордыг хууль бусаар, Л.Болдын дэмжлэгтэйгээр эзэмшсэн асуудлаар АТГ-т шалгуулж байсан нэгэн.
Б.Анхаа
Сэтгэгдэл ( 4 )
ene hurandaa nar er ni ih dauraad bsan mungund uumbaad bsan tiim bj l taara. ed nar batlan hamgaalxiin ner barij hiudaa handgaitad olon jil ard tumnii zugaatsaj,huuhduud balchruud gulgaj olon jiliin umnuus udii hurtel zugaatsaj amraltiin udur bolgun vr huuhduude,ajiliin gazriin hamt olontoigo,ochij galgaj bsan gazar zunii baishin barij ard tumnee alban tushaala ashiglaj daramtlan !!!!!!olon jil ulamjlan irsen handgaid gazriig maani ard tumnees bulaaj!!!uursduu zun agaart gardag gazar bolgson iim bj bolx uu?!!!tiim l um hiideg hurandaa nar um bol ter chigleleer ni tsaniin baaz bariaad ugsun bol ard tumen ,hoich ueiin zaluuchuud bayrlah bsan!!!!!namag demjeed zaluuchuudaa!!!!ter zuslangiin baishaguudiig nuraaj Xandgaid gesen gulgadag gazraa aytaihan tsaniin baaz bolgoh uu???!!!! zaluuchuudaa demjeech uriaalaach!!!! bid chaday gevel chadna biz de!!!!!!!!demjeerei!!!!!!!!!!! !!!!!!!!

ymar tsadaj hanadgui birduud be shat shatandaa uuj ideed bhaar uls oron yaj hugjih yum be