Хэрэглэгчийн ходоодыг хогийн сав мэт үзэх дотоодын хүнсний үйлдвэрүүд, хугацаа нь дууссан барааг шахдаг дэлгүүрүүдэд хангалттай хариуцлага тооцож чадахгүй байгаа нь харагдсаар байна.
Тодруулбал бид өглөөний цайндаа өвчин намдаах ленттэй талх идэж, өттэй компотоор даруулах болсон. Эдгээр ноцтой гадны биетээр хачирласан хүнсний бүтээгдэхүүн бол хэрэглэгчдийн дарсан зургууд юм.
Ялаа жоомноос эхлээд гялгар уут, гаахь боолт хүртэл байгаа нь хэрээс хэтэрсэн гэлтэй. Мэдээж энэ бол манайхны өөрсдийн үйлдвэрлэсэн хүнс.
Харин өтөөр дүүрсэн чихэр, шоколад, компот нь хадгалах хугацаа он удаан жил хэтэрсэн байдлаас улбаатай. Хамгийн сүүлд "Сүү" ХХК-ийн үзэмтэй аарцнаас ямар нэг зүйлийн хуванцар таг буюу биет хог гарсан. Эдгээр хогтой хүнсний бүтээгдэхүүнийг "Хүн-Од"-ын жигнэсэн үхрийн мах удаалж байна. Тодруулбал Н.Уянга гэдэг хэрэглэгч дээрх зургийг фэйсбүүк хуудсандаа анхааруулга болгож тавьсан бөгөөд тус компани руу утасдаж алдааг нь хэлэх гэсэн боловч ямар нэг холбогдох утасны дугаар бүтээгдэхүүний шошгон дээр байхгүй байжээ.
Хамгийн аймар нь иргэн танаас өөр энэ байдалд хэн ч анхаарал тавихгүй иймээс та худалдан авч буй хүнсний бараа, бүтээгдэхүүнийхээ он сар, хэрэглэх зааврыг сайтар шалгаж, юмыг яаж мэдэхэв задалсан хойноо ч анзаар ч байх хэрэгтэй. Учир нь таны үр хүүхэд, гэр бүлийн тань эрүүл байх явдал таны аз жаргалын гэгээхэн хэсэг билээ.

Сэтгэгдэл ( 6 )
чихгүй тавьдаг байнаа.. Өрсөлдөгч байгууллагын явуулга ч юм билүү.. Манайхан ч гэж заЭнэ одоо тэгээд ямар ч баталгаа нотолгоогүй мэдээлэл яахаараа олон нийтийн сайтад ирим нэг нь Монголынхоо хөгжиж яваа байгуллагаа дэмжих биш харин ч эсрэгээр нь дандаа доош нь хийж доромжилж байх юмаа.. Энэ лаазан доторх нь хаачсан байхуу.. сайхан иддэгээ идээд, цэвэрлэчихсэн байгаан бишүү. Сайн судалгаа хийж батлах, нотлох юмтай байж байж мэдээллээ үнэн зөв бичих нь сэтгүүлч хүний үүрэг байхаа???
zayu chi amaa hamhi .ingj bie bie ndee ingj l anhaaruulaj bgaa biz.
iim garsan ch bai gui ch bai zaaval medeellin heregseleer damjuulj bhaarhumuustei n uulzaj bgaachee bas unen uguig n medej bj medeelj bmaar yumaa ene chin togloom bish shuu dee zaluusaa
iim garsan ch bai gui ch bai zaaval medeellin heregseleer damjuulj bhaarhumuustei n uulzaj bgaachee bas unen uguig n medej bj medeelj bmaar yumaa ene chin togloom bish shuu dee zaluusaa
hvn odiin laazalsan bvteegdehvvnees daawuu garlaa gej bodhod sejig hvrmeer gej bichchiheed yagad dotorhi ni hooson bgan be.tim ih olssiin bhda.engiin tsagaan daawuug norgood l gargad irchihsen bnshd.ard tvmniig ergvv mal gej bodsiin bhda.NAAD BYATSHAN GAWLAN TOLGOINUUDAA SN HOGJVVLEED ARAI OOR YUM SETGEJ TALHNIIHAA MONGIIG OLTSGOOO.
jignesen mahiig n idchisen iymyy he he, zangidsan daavuu n l uldsen baih chin ve ho