Өнгөрсөн оны сүүлчээс эхлээд гурил, бензин шатахуун, усны үнэ нэмэгдээд байсан. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо үнэ нэмсэн бүтээгдэхүүнээс болж иргэд хэдэн төгрөгөөр хохирсон үр дүнг танилцууллаа.
Нэгдүгээр болон дээд гурилын үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн. Иргэд гурилын нэмэгдсэн үнээс болж сард 10 гаруй сая төгрөг, өдөрт 300 гаруй мянган төгрөг илүү төлж байна. Нэгдүгээр сарын 7-ноос “Шунхлай”, “Магнай трейд” компаниуд хөдөө орон нутагт А92 автобинзен, дизелийн түлшний үнийг литр тутамд 40, “Жаст” компани хөдөө орон нутаг, нийслэлд 40 төгрөгөөр тус тус үнээ нэмсэн.
“Магнай трейд” А92 автобинзений үнийн зөрүүнээс өдөрт дунджаар 4.400.000 сая төгрөг, нэгдүгээр сарын 21-ний байдлаар дунджаар 28 сая төгрөгөөр хохирсон байна. Дээрх гурван компани нэг дүгээр сарын 21-ний байдлаар дунджаар 142.800.000 төгрөгрөөр иргэдийг хохироогоод байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас усны үнэ тарифыг хоёр дахин нэмэхээр шийдвэр гаргаад байгаа. Тухайлбал дөрвөн ам бүлтэй, тоолууртай орон сууцны өрх сард бохир усанд 5490 төгрөг төлдөг байсан бол шинээр нэмэх саналд дээрх төлбөрийг 8598 төгрөг болгож, дээр нь суурь хураамж 2500 төгрөг сар бүр нэмж авахаар тусгаад байгаа.
Усны үнийг нэмэх асуудлаар “Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо”-оос уул уурхай, архи пиво, арьс шир, авто угаалганд хэрэглэж буй усны үнийг нэмж ахуйн хэрэглээний усны үнийг нэмэхгүй байх гэсэн байр суурьтай байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )