Өнөөдөр Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос энэ сарын 23-ны өдөр буюу нөгөөдрөөс автобусны тасалбарын үнийг 500 төгрөг болгоно гэж мэдэгдэл хийлээ. Тасалбарын үнийг нэмэх хэд, хэдэн хүчин зүйлс байгаа гэлээ. Харин нийслэлийн Тээврийн газар Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбоо мэдээлэл хийснээр нийтийн тээврийн тасалбарын үнэ нэмэгдэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Учир нь Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбоо нь үнэ нэмэх эсэхээ нийтийн тээврийн газартай зөвлөлдөж байж шийддэг. Гэтэл Нийслэлийн нийтийн тээврийн газрынхантай зөвлөлдөөгүй байж ингэж дураараа үнэ нэмэхээ зарлаж байгаа нь хууль бус шийдвэр юм байна. Нөгөө талаас үнээ нэмсэн тохиолдолд буулгах эрх нь нийтийн тээврийн газарт байдаг аж. Талууд зөвшилцөж, ямар үндэслэлээр үнээ нэмж буйгаа тодорхой болгосны дараа асуудал тодорхой болох юм.

Сэтгэгдэл ( 0 )