Баяр дөхсөн цагт машины хучлага хулгайлах нь ихсэв

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 21

Өнгөрсөн баасан гарагт 39, бямба гарагт 37, ням гарагт 55 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэнээс хулгайн гэмт хэрэг ихээр гарсаныг цагдаагийн байгууллагаас онцолж байна. Тэр дундаа машины бүтээлэг хулгайд алдсан хэрэг цөөнгүй гарчээ. 

 

Тухайлбал, 2013 оны наймдугаар сарын 25-нд Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооноос иргэн Э-гийн авто машины хучлага, 22-нд баарны урд байсан авто машины хучлаг, арванхоёрдугаар сарын 25-нд Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооын зогсоол дээр байсан авто машины хучлага, мөн Чингэлтэй дүүргийн тус хорооноос хоёр ч авто машины хучлага зэргийг хулгайлсан 26 настай Энхсайхан гэгчийг баривчилжээ. Тухайн этгээд одоогоор найман удаагийн үйлдлээр авто машины хучлага алдсан байна. Эл этгээдэд машины бүтээлгээ алдсан иргэд цагдаагийн байгууллагад бүртгүүлэх хэрэгтэй гэдгийг холбогдох байгууллагаас сануулж байна. Мөн сүүлийн үед гинж тоног бүхий машины хучлага үйлдвэрлэх болсныг дуулгахын дээр хэрэв та машинаа байрныхаа гадаа тавьж хонуулдаг бол дохиолол суурьлуулах нь зүйтэй гэж зөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (202.21.124.1) 2025 оны 03 сарын 13

Bi bas aldsan kkk

1  |  0
Top