Арслангийн ордныхон удирдах гэж төрдөг

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 22

Удирдан зохион байгуулах авъяастай. Удирдахаас гадна бусдыг хайрлаж ч чадна. Тэднийг хүндэтгэхгүй байгаа тохиолдолд маш их гутардаг. Үйл хөдлөл нь ариун шударга, үнэн сэтгэлээсээ байдаг. Амьдралыг асар том тайз мэтээр төсөөлдөг, жүжиглэх авъяастай байх нь цөөнгүй.

Эрүүл мэнд


Эрүүл чийрэг биетэй гайхмаар сайн дархлаатай. Арслангийнхан үүгээрээ бахархаж, өөрийнх нь гавъяа мэт болдог. Биеийн эсэргүүцэл дэндүү өндөр боловч тэд өөрийн хүчийг хэтрүүлэн үнэлж бүх юманд оролцон үсчсээр энэ дархлаагаа үрж дуусгах аюулд ордог. Тэдний бие тааруу байвч гаднаа мэдэгддэггүй. Хацар нь ягаарч, нүд нь гялалзаж байдаг. Угийн чийрэг болохоор өвчин тусавч амархан засардаг. Маш их хөдөлмөрлөдөг тул ядаргаанд орох нь элбэг. Спорт болон хөдөлгөөнт амьдралд дуртай. Идэж ууж тамхи татахаас буцахгүй, мөн дур хүсэлд автахгүй байж чаддаггүй. Өөрийн эрүүл мэндэд анзааргагүй ханддаг болгоомжгүй, аливааг хэтрүүлэх хандлагатай. Хамгийн эмзэг эрхтэн нь зүрх. Сэтгэлийн хөөрөл нь шууд зүрхэнд нөлөөлснөөр цусны эргэлтийн системд өөрчлөлт орж өвчилдөг. Үүнд: цус багадалт, тархины судасны нарийсал, цусны өвчин, хоолойны өвчин, мэдрэлийн ядаргаа хямрал, цус алдалт, ходоодны хий агшилт, доод мөчний үрэвсэлүүд, сэвх гэх мэт. Өвчин нь богино хугацааны боловч хурц илрэлтэй, өндөр халуунтай өнгөрдөг. Арслангийнхан байгалийн гаралтай эмнээс засрал авахдаа хурдан байдаг. Эрүүл байхыг хүсвэл: Эрчим хүчээ зөв зарцуулж, архи тамхийг хэтрүүлэн хэрэглэхгүй бай. 50 орчим насандаа анхаарвал зохино.



Амжилт бүтээл


Энэ ордныхон гадаад төрх, имижээ байнга өөрчлөх шаардлага гарна. Үсний засалтаа өөрчилж, хувцас болон биеийн галбираа өөрчилнө. Амгалан тайван байдал болон сурах шаардлага өмнөө тавих асуудлын нэг болж, бүх боловсролын үйл ажиллагаа хүчтэй сэтгэл татна. Ажил үйлс дэх үүргээ хязгаарлах шаардлагатай. Зөв шийдвэр гаргахын тулд бодож үз. Хувийн санхүүгийн байдал тогтвортой байна. Орлогоо нэмэгдүүлэх санаа, зорилго хялбар бүтнэ. Ажил мэргэжлээ өөрчлөх, солиход зэрэгт зүгээр. Арслангийн ордны хувьд энэ жил хайрын аялал хийхэд маш таатай байх болно. Тиймээс та хэд хэдэн удаа урт аялалд явах болно. Таны эрүүл мэнд цаг ямагт анхаарлын төвд байх болно. Байдал бага багаар сайжирна. Өдрийн дэглэмээ өөрчилж, тогтмол дасгал хий. Ганц бие арслангийнхан хайр дурлалыг эрж хайсаар байх болно. Хэрэв хайр дурлалтай учирвал таны амьдрал гэрэл гэгээ, итгэл найдвараар дүүрэн байх болно.

Зохицол нийцэл


Хамгийн сайн тохирдог нь Арслан, Жинлүүр, Мэлхий, Ихрийн ордынхон. Хонины ордынхонтой адил төстэй зүйл их тул маш хурдан дурлалцдаг. Харин Нумын ордтой адил төстэй тал их байдаг болохоор хоёул сэтгэл хангалуун байж чадна. Үхрийн ордтой сексээс өөр тал дээр нийцэлгүй. Охины ордынхны шүүмжлэмтгий, хүйтэн хөндий нь Арсланд таалагддаггүй. Матрын ордтой үерхэж нөхөрлөх хамтран ажиллах нь илүү тохиромжтой. Хайр дурлалд таагүй. Хилэнцтэй тэр болгон таардаггүй. Хумхын ордтой тэд хөндий хүйтэн харьцаатай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top